Пальто
Урт пальто өмссөн эр нууранд сэлж байна.
-Чи наад пальтогоо тайлаад сэлээч.
-Би сэлээгүй ээ, пальтогоо угааж байна.
-Танайх гэртээ угаалгын машингүй юм уу?
-Машинтай л даа. Гэхдээ толгой эргээд байдаг юм.
* * *
Гутал холгохгүй байх ерөөл
Эмэгтэй хүнийг чихэндээ санжгануулсан хэлхээстэй ээмэг, хуруундаа гялалзуулсан таван лангийн ээмэгээр нь нүнжигтэй, юмтай, эд мэддэг, эд хэрэглэдэг, эд зүүдэг гэж ярьдаг. Харахын заяа байхаас хазахын заяа байхгүй нэг нь “ганган хүнд гархи нэмэр” гэж атаархсандаа хорсож хэлэх байх л даа. Гэтэл эр хүнийг юугаар нь шинждэг вэ. Унасан морь, өврөөсөө гаргах тоосго шиг том хөөрөгнөөс нь гадна хотын дундчууд бол гутлаар нь дугаарлах гэж үзнэ. Гутал нь цэвэрхэн эр хүн бол соёлтой, биеэ аятайхан авч чаддаг, жинхэнэ мужикт тооцогдоно. Дээгүүрээ хувцасны шүүгээ шиг тэвхийсэн дөрвөлжин цээжтэй эр доогуураа “хоол нэхсэн” ангайсан гуталтай явж таарахгүй биз дээ. Гутлаа өөртөө тааруулж, арчилж тордож явна гэдэг бол биеэ зөв авч явах наад захын соёл байдаг.
* * *
Дээрэмчин
Нэг нөхөр харанхуй шөнө гудамжаар алхалж явтал нь гэнэт дээрэмчин дайрчээ.
-Мөнгөө өг.
-Юу ч байхгүй.
-Тэгвэл өмдөө тайл.
-Надад үүнээс өөр өмд байхгүй ш дээ. Ийм хариу сонссон дээрэмчин хэсэг тээнэглэзэж байснаа нөгөө эрийн нуруун дээр үсрэн гараад:
-Тэгвэл ядаж тэр булан хүртэл үүрээд явна даа.
* * *
Чинийх дулаахан
Өвлийн хүйтэнд автобусанд ганцхан залуу явж байна гэнээ. Бүх суудал хов хоосон. Тэгсэн нэг эмээ залуу дээр ирээд:
-Миний хүү эмээдээ суудал тавиад өгчих. Залуу эргэж хараад:
-Бүх суудал хоосон байна ш дээ та өөр сандал дээр суучих. Эмээ:
-Үгүй ээ чинийх дулаахан байгаа.
* * *
Дуугай чирээд яв...
Хүү:
- Аав, аав аа... би дахиж тантай хамт чаргаар хэзээ ч гулгаж байхгүй, за юу... Аав:
- Битгий гоншигноод бай... дуугай намайг чирээд яв...
* * *
Парис
-Ёоо дахиад Парис явмаар санагдчихлаа.
-Чи Парис явж байсан юм уу?
-Үгүй ээ, урд нь бас Парис явмаар санагддаг байсан юм.