logo
Тувагийн бөхчүүд хил зөрчив

Тувагийн бөхчүүд хил зөрчив

2012/11/17
Монгол туургатны бөхийн их наадам хэдхэн хоногийн өмнө Улаанбаатарт болж, хилийн чанадаас Тува, Өвөрмонгол, ОХУ-ын Бүгд найрамдах Алтай улс, Буриад гээд газар, газраас бөхчүүд ирж оролцсон.

Тувагаас гэхэд 16 хүн ирж барилдсан юм. Тэднээс зарим нь автомашинаар нутаг буцаж байгаад хил зөрчжээ.

Хилийн 0277 дугаар ангийн хариуцсан хэсгээр энэ сарын 6-нд Монголын талаас хил рүү чиглэн явж байсан “Land cruiser-200” маркийн автомашиныг хилчид шалгасан байна.

ОХУ-ын Бүгд найрамдах Тува улсын гурван иргэн Арц суурийн шалган нэвтрүүлэх боомтоор хил гарах гэж яваад төөрч, хилийн зурваст нэвтэрсэн гэдгээ хилчдэд тайлбарласан гэнэ. Тэднийг манай хилчид торгож, сануулаад дээрх боомт руу буцаажээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш