Шведийн төв хэсэгт орших жижиг тосгонд атомын станцаас ялгарсан цөмийн хаягдлыг булахаар болжээ. Үүнд нь оршин суугчид тийм ч таагүй хандахгүй байгаа юм байна.
Шведийн төв хэсэгт орших Форсмарк Атомын станцын хажууд байрлах жижиг тосгон цөмийн хаягдал хадгалах газар болохоор болжээ. Хүний хүрээлэн байгаа орчноос дараагийн хэдэн зуун жил тусгаарлах 12 мянга орчим тонн цөмийн хаягдлыг жижиг хотод булахыг нутгийн оршин суугчид зөвшөөрч бэлтгэл ажилдаа оржээ. 30-40 жил, хөргөгч агуулахад хадгалж байсан 12 мянган тонн цөмийн хаягдлыг газрын гадаргаас доош 600 гаруй метрийн гүнд цацраг идэвхит бодис нэвтэрдэггүй тусгай зэс металл ханатай агуулахад байрлуулахаар болжээ. Форсмаркт амьдардаг Эрик болон Катарина хоёр 4 хүүхэдтэй бөгөөд Японы Фүкүшима Дайчи атомын станцын ослын дараа цөмийн хаягдал тосгондоо байрлуулах нь зөв үү? Буруу юу? гэдэгт эргэлзэх болжээ. Гэхдээ цөмийн хаягдлыг хаа нэгтээ булах л хэрэгтэй. Энд яагаад булж болохгүй гэж үзэж байгаагаа өрхийн тэргүүн ярьсан байна. Шведийн засгийн газар тэдний гэр бүлийг аюулгүй газар нүүлгэх байх хэмээн найдаж байгаагаа ярьжээ.
Швед улс нь атомын станц ашиглахыг дэмждэг улс биш хэдий ч нийт эрчим хүчнийхээ 50 хувийг 10 атомын цахилгаан станцаас хангадаг байна. Цөмийн хаягдлыг хадгалах газрыг сонгохын тулд Шведийн эрх баригчид хоёр мужийг сонгон авчээ. Мэдээж газар ашигласны төлбөр төлнө. Остаммар мужийн захирагч Жэкоб Спанденберг саналыг хүлээн авсан байна. Нутаг дэвсгэр дээрээ цөмийн хаягдал хадгалах нь тийм ч эрсдэлтэй гэж үзэхгүй байгаагаа Захирагч Жэкоб Спанденберг хэлсэн байна. Жэкоб үүнийг цөмийн аюулаас айх синдром гэж үзэж байгаа юм байна. Санал асуулгаар Остаммар мужийн оршин суугчдын 88 хувь нь цөмийн хаягдал нутаг дэвсгэр дээрээ байрлуулах нь аюулгүй гэж үзжээ. Мужийн оршин суугчдын ихэнхи нь Атомын станц болон цөмийн хаягдлыг аюулгүйжүүлэх салбарт ажилладаг учир оршин суугчид татгалзахгүй байгаа байж болох юм гэж шинжээчид таамаглаж байна. Харин цөмийн хаягдал байрлуулахын эсрэг идэвхтнүүд атомын станцынхан зөвхөн өнөө маргаашаа л харж байна. Ирээдүйд гарч болох аюулыг тооцохгүй байна гэж үзэж байна. Тэд Чернобылийн станцын ослоос сургамж авахыг зөвлөж байна. Газарт булсан цөмийн хаягдлыг ирээдүйд дахин гаргаж авч ашиглах байх гэж Эрикийн гэр бүл найдаж байна.