logo
Дамаскад зэвсэгт халдлага боллоо

Дамаскад зэвсэгт халдлага боллоо

2012/11/19
Алан хядагчид Дамаскын дагуул хотуудад зэвсэгт халдлага үйлдлээ. Нисэх онгоцны буудал руу явдаг замд байдаг христос шашинтнуудын Жермана хотхоныг гар хийцийн пуужингаар буудсан байна. Урьдчилсан мэдээгээр энгийн номхон зургаан хүн амь насаа алдаж, арваад хүн шархаджээ. Сирийн нийслэлийн өмнөд дүүргийн палестины дүрвэгсэдийн лагерийг бас минометоор буудснаас болж 4 хүн амь насаа алджээ. Сөрөг хүчний зэвсэгт бүлэглэлийнхнийг хотыг орхиж явахыг шаардаж жагссан Алеппо хотын энгийн иргэдийг дайнчид буудсан байна. Тэнд алан хядагчид засгийн газрын цэрэгтэй гудамжны байлдаан явуулж байна. Ирак улстай хил залгаа Абу-Кемала хотын Хамдан онгоцны буудлыг босогчид эзлэн авсан байна. Тэнд хориглолтын байдалд байгаа цэргийн анги нэгтгэлээ дэмжихийн тулд сирийн цэргийнхэн нисэх хүчнээ ашиглаж байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш