Тэнгэр баганадсан байшингуудын нэгд гарсан түймэрийг Дубайн иргэний хамгаалалтынхан өөрийн хүчээр унтраасан ба амь үрэгдсэн болон шархадаж хэлмэгдсэн хүн байхгүй гэж орон нутгийн ОНХМХ-үүд эмиратын цагдаагийнхний мэдэгдлээс иш татан мэдээлсэн байна. Дубайн төв дэх Жумейра-Лэйкс-Таурс дүүргийн 40 давхар байшингийн дэд давхаруудад урьд шөнө түймэр гарсан байна. Дараа нь түймэр байшингийн гадна тал руу шилжжээ. Ойролцоогоор 10 байр бүрмөсөн шатсан байна. Байшингийн оршин суугчдийг аврагчид цаг тухайд нь нүүлгэн шилжүүлж чадсан байна. Тэднийг Дубай хотын нэгэн буудалд байрлуулжээ. Түймрийн шалтгаан одоо болтол тодорхой бус байна. Түймэр болсон газар дээр мөрдөн байцаагчид ажиллаж байна.