Гэмтэл гарсны улмаас эрдэм шинжилгээний хиймэл дагуултай “Наро-1” пуужинг 10-р сарын 26-нд сансарт хөөргөхөд саад болсон деталийг солих хэсгийг ОУ-аас Өмнөд Солонгос улсад хүргэсэн байна. Өмнөд Солонгос улсын Боловсрол, шинжлэх ухаан, технологийн яамнаас өнөөдөр энэ тухай мэдээлсэн байна. Пуужингийн нэгдүгээр шингэн түлшний савыг хөөргөгч ширээтэй холбодог эд ангийн запас деталийг тус улсын өмнөд нутгийн Наро пуужингийн цогцолборт хүргэсэн байна. Инженерүүд эвдэрсэн эд ангийг солих бөгөөд хоёр, гурван өдрийн дотор пуужингийн системийг шалгаж дуусах юм. Пуужингийн түлшний эхний хэсгийг М.В. Хруничевийн нэрэмжит Улсын сансарын эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн төвийн мэргэжилтнүүд хийсэн ба харин хоёр дахь хатуу түлшний хэсгийг өмнөд солонгосчууд өөрсдөө хийсэн юм. Даваа, мягмар гаригуудад тусгай комисс хуралдаж пуужинг хөөргөх шинэ товыг тодорхойлно. 11-р сарын 28-нд хөөргөх бол уу гэж үзэж байна. 2009 оны 8-р сар, 2010 оны 6-р сард тус тус хөөргөх гэсэн хоёр оролдлого хоёулаа амжилтгүй болсон юм.