Оросын сансрын агентлаг ба Европын сансрын агентлаг Сарны нэгэн туйлын хөрсийг дэлхийд тээвэрлэх автомат багаж хамтран хөөргөх асуудлыг эргэцүүлэн бодож байна. Энэ үйл явдал барагцаалбал 2020-2022 онд болж магадгүй гэж Европын сансрын агентлагийн төлөөлөгч Бруно Гардини мэдээлжээ.
Энэ аппарат ямар болох нь одоогоор тодорхой биш байна. Үзэл баримтлал төдий зүйл л одоогоор байгаа. Түүнээс наана Сар, Ангараг гариг руу хэдэн багаж явуулах туршлага зохион бүтээх ажилд туслана гэж Оросын сансар судлалын академийн академич Александр Железняков үзэж байна. Тэрээр хэлэхдээ
«Оросын ба европын түншүүд «ЭкзоМарс», «Луна-Ресурс» төслүүдийг хэрэгжүүлсэн туршлагыг ашиглах асуудлыг авч үзэж хэлэлцэнэ. Одоо хэтийн хөтөлбөр ямар агуулга,зорилготой болохыг ярихад эртдэнэ» гэв.
Дээр дурдсан «ЭкзоМарс» бол Ангараг гаригийг судлах орос-европын төсөл юм. Энэ төслийн дагуу 2016, 2018 онд тойрог замын аппарат ба хаа сайгүй явагч багажийг хөөргөнэ. Түүнчлэн 2016 онд «Луна-Глоб» тойрог замын аппарат, түүнээс хойш нэг жил өнгөрсний дараа энэтхэгийн Сарнаа явагч бүхий «Луна -Ресурс» буулгах аппаратыг хөөргөж, оросын Сар судлалын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэнэ.
Ирээдүйн багаж тэдгээрийн хөрс өрөмдөх цоо шинэ технологи, гариг дээр чиг замаа олж, саад тотгорыг тойрох «оюуны» хэрэгслийг өвлөх бололтой. Сарны хөрсний тухайд гэвэл эрдэмтэд түүнийг хэдэн арван жилийн өмнө авсан билээ. «Аполлон» сансрын хөлгүүдийн багийн гишүүд Сарнаа бууж, нийт 382 кг хөрс авсан билээ. Зөвлөлтийн станцуудаар хөрсийг дэлхийд тээвэрлэсэн гэж Оросын ШУА-ийн Сансар судлалын хүрээлэнгийн эрдмийн нарийн бичгийн дарга Александр Захаров хэлээд
«1970-д онд «Луна-16», «Луна-20»,»Луна-24» ийм зорилтыг биелүүлсэн. Эдгээр багаж Саран дээр бууж, хөрсний сорьц авч, дэлхийд бууж буцсан билээ. Эдгээр аппарат Сарны экваторын хэсгийн хөрс авчээ. Харин одоо Сарны туйлаас хөрс авах гэж байна. Тэнд ус илрүүлж болзошгүй» гэв.
Зарчимт ялгаа нь тийм байна. Хөрсний сорьц 150 хэм хүйтэн туйл орчмын харанхуй цараас авах юм. Эрдэмтэд хөрсийг мөн адил хүйтэн нөхцөлд дэлхийд буцаасны дараагаар ч бүрэн бүтэн байлгах бодолтой байна гэж Александр Захаров цааш нь хэлээд «Сарны хөрсний сорьцыг бин битүү нөхцөлд хүйтэн хэвээр нь хадгалах юм. Энэ нь маш нарийн түвэгтэй зорилт» гэв.
Сарны туйлын судалгаанаар л түүнийг судлаж эзэмших үйл ажиллагаа эхлэнэ гэж эрдэмтэд үзэж байна. Иймээс орос-европын аппаратаар тээвэрлэх хөрсний сорьц Сарны туйл орчмын нөхцлийг зөв төсөөлөхэд туслана гэж эрдэмтэд үзэж байна. Тэнд ямар төрлийн ашигт малтмал, ямар хэмжээний ус байгааг таамаглах юм.