Өнгөрсөн бямба гарагт Налайх дүүргийн бичил уурхайд осол гарч, гурван хүн дарагджээ. Онцгой байдлын аврах албаныхан ослын газарт одоог хүртэл ажиллаж байгаа бөгөөд 60 метрийн гүнд дарагдсан иргэд амьд байх магадлал тун бага байгаа аж. Уг осол болсон уурхай нь иргэн Д-гийн эзэмшлийнх бөгөөд түүнийг цагдаагийн байгууллагаас саатуулсан байна.
Гэвч хохирогчдын ар гэрийнхэн дээрх мэдээллийг үгүйсгэж, биднээс зугтах шалтгаг хэмээн хардаж буй аж. Уурхайд дарагдсан гурван иргэний тухайд 50 настай, 30 настай, 23 настай бөгөөд хоёр нь өөрийн хамаатан гэнэ. Ослын газар Налайх дүүргийн Уул уурхайн аврах алба, дүүргийн Онцгой байдал, цагдаагийн хэлтсийн нийт 130 албан хаагч ажиллаж байгаа аж.