logo
PC тоглоомын газар ажиллуулах журам боловсруулжээ

PC тоглоомын газар ажиллуулах журам боловсруулжээ

2012/11/20
Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 2012 оны 11 дүгээр сар 19-нд  боллоо. Зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл удирдан явууллаа.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун  зарим хэлтэс, харъяа газрын даргаар шинээр томлигдсодыг танилцууллаа. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын, Үйлдвэрлэлийн хэлтсийн даргаар М.Дондогдорж, Улаанбаатар хотын Захирагчийн Дэнжийн-1000,  Хайлааст, Чингэлтэй дэх ажлын албаны даргаар, Б.Батсүх, Улаанбаатар хотын Захирагчийн Туул, Био, Өлзийт дэх ажлын албаны даргаар А.Цэрэнбат нарыг тус тус томилжээ.  11 сарын 05-ны өдрийн шуурхай зөвлөгөөн дээр нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаагийн өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг ЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга мэдээллээ.
Орон нутгийн сонгууль эхлэж байгаатай холбогдуулан  тойргийн хороо, хэсгийн хороодын  санал авах байруудын бэлтгэл ажил бүрэн хангадсан байна. Сурагчдын амралтын үеэр олон нийтийг хамарсан ажил зохиогдоогүй, харин багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалтыг зохион байгуулжээ.  Мөн интернет кафе, компьютер тоглоомын газруудыг ажиллуулах журмын төсөл боловсруулах үүргийг нийслэлийн Мэдээлэл технологийн газарт өгсөн байна. Энэхүү үүргийн дагуу  журмын төсөл боловсруулж дуусчээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш