logo
Нийслэлийн лавлагаа мэдээллийн төвийн 1200, 1234 дугаарын утсанд 2942 иргэн ханджээ

Нийслэлийн лавлагаа мэдээллийн төвийн 1200, 1234 дугаарын утсанд 2942 иргэн ханджээ

2012/11/20
Нийслэлийн лавлагаа мэдээллийн төвд хүлээн авсан өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн талаар нийслэлийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргаа Удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд Нийслэлийн шуурхай хуралдааны үеэр танилцууллаа.  Энэ сарын 01-ээс 15-ны өдрүүдэд Нийслэлийн лавлагаа мэдээллийн төвийн 1200, 1234 дугаарын утсанд 2942 иргэн хандсан бол, лавлагаа мэдээллийн төвийн www.ub1234.mn, www.ub1200.mn сайтуудад 9638 иргэн ханджээ. Иргэдээс ирүүлж байгаа өргөдөл гомдлын дийлэнхи нь ОСНАА, Захирагчийн ажлын алба, Газрын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Автозамын газарт хандсан байна. Иргэд цахилгааны тасалдал, дулааны хангамж, хот тохижилт, хог тээвэрлэхтэй холбоотой асуудлуудыг ихээр тавьсан байна. Эдгээр гомдлын 60 гаруй хувийг барагдуулжээ. Мөн лавлагаа мэдээллийн төвд иргэдээс, НЗДТГ болон ЗАА, замын цагдаагийн газар,авто замын газар зэрэгт холбоотой 93 санал ирсэн байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш