Энэ зууны эцэс гэхэд гариг дэлхийн агаар дунджаар 4 хэмээр дулаарна гэж Дэлхийн банкнаас нийтлүүлсэн илтгэлд дурджээ. Судалгаа шинжилгээ хийгчдийн үнэлснээр бүх бүс нутгийн агаар дулаарч, догшин салхи, үер, ган гачигт нэрвэгдэж мэднэ. Харин ядуу орнууд бусдаас илүү хор хохирол хүлээх юм. Ийнхүү дулаарахаас сэрэмжилж, мөн үзүүлэлтийг 2 хэмээс хэтрэхгүй хэмжээнд байлгаж болно гэж Дэлхийн банкны ерөнхийлөгч Жим Ен Ким үзэж байна. «Дулааралтай шийдвэртэй тэмцэхгүй бол бидний үр хүүхдүүд огт өөр орчлонд амьдарч мэднэ» гэж тэрээр анхааруулав. Дэлхийн банкны ерөнхийлөгчийн хэлснээр «энэ нь одоо бидэнд тулгарсан ноцтой сорилтын нэг юм.»
Цаг уурын өөрчлөлттэй тэмцэх тов тодорхой бодлог явуулвал байдал ийнхүү даамжирхаас сэргийлэн сэрэмжилж болно гэж илтгэлийг зохиогчид үзэж байна. Дэлхийн банк 130 улсад цаг уурын байдал өөрчлөгдөхтэй тэмцэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд туслаж, эл асуудлыг сонирхож байна. Дэлхийн банкнаас эдгээр төсөлд нийт 50 тэрбум доллар төсөвлөн гаргаад байна. Үүний хамт Дэлхийн банк цаг уурын өөрчлөлт бусдаас илүү хохирол учруулж мэдэх тун ядуу орнуудад туслах хөтөлбөрүүдийг бас дэмжиж байна.