logo
Хүн барби толгойгоо даахаа больжээ

Хүн барби толгойгоо даахаа больжээ

2012/11/20
Интернет ертөнцөд дүр төрхөөрөө од болж чадсан Украйн бүсгүй Валеряа Лүкинива хүмүүст үнэнээ хэлж бичлэг хийжээ.

Тэрбээр “би хэдийгээр сайхан төрхтэй болж чадсан ч миний хүзүү хэтэрхий  нарийхан учир толгойгоо даахаа больсон. Энэ нь надад маш хэцүү байгаа.

Хэрвээ намайг ажигласан бол зураг бүрт би гэлжийж эсвэл шанаагаа тулж авахуулсан.

Би дэндүү туранхай учир миний толгой томдоод байгаа юм шиг санагдаж маш зовиуртай байгаа” гэжээ. Сайхан болохын тулд эрүүл мэндээ золиосолж нэр алдарт хүрсэн бүсгүй ингэж зовлонгоо бусадтай хуваалцсан нь магад залуу охидыг алдах вий гэсэндээ бизээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш