Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын хаа сайгүй шахуу Шатахуун Түгээх Станц баригдаж, нийслэлчүүдийн аюулгүй амьдрах эрх зөрчигдөж эхэлсэн билээ. Иймээс ч өнгөрсөн есдүгээр сараас тодорхой ШТС-уудад шалгалт хийж, гарсан зөрчлийг арилгахаар холбогдох байгууллагууд нь ажиллаж эхэлсэн юм.
Шалгалтын үр дүн эхнээсээ гарч эхэлсэн бөгөөд нэн түрүүнд Ц.Анандбазарын удирддаг "Сод Монгол" компаний 32 дугаар ШТС-ын үйл ажиллагаг бүрмөсөн зогсоосон байна.
Мөн шалгалтад хамрагдсан 51 ШТС-аас ил савтай шатахуун түгээж байгаа хоёр, үер усны далан дээр буюу ойролцоо баригдсан 13, улсын комисст хүлээлгэн өгч үл ажиллагаа явуулах эрх аваагүй 22, ШТС-ын аюулгүйн зайг зөрчин барилга байшин барьсан 16 зөрчил илрээд буй аж.
Хэрэв тодорхой хугацааны дараа дээрх зөрчлийг арилгахгүй бол мөн л үйл ажиллагааг нь зогсоох гэнэ.
Б.Од