Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 10.00 цагт Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороо, Орос, Монголын хамтарсан гуравдугаар сургуульд байрлах Сонгуулийн дөрөвдүгээр хэсгийн хороонд очиж саналаа өгөх юм.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Сонгинохайрхан дүүргийн 83 дугаар дунд сургуульд байрлаж буй 45 дугаар хэсгийн хороонд 11.00 цагт саналаа өгөх бол УИХ-ын дарга З.Энхболд 12.00 цагт Баянгол дүүргийн 45 дугаар сургуульд очиж саналаа өгөх аж. Харин Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл 10.00 цагт 45 дугаар сургууль буюу Олны нэрлэж заншсанаар Брау хаусын хойд талд байрлах хэсгийн хороонд, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын дарга Д.Баттулга 10.00 цагт Сүхбаатар дүүргийн VI хорооны байр буюу Хүүхдийн урлан бүтээх төвийн зүүн урд байрлах хэсгийн хороонд, Шадар сайд Д.Тэрбишдагва 11.00 цагт Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны 48 дугаар сургуулийн санал хураах хэсгийн хороонд тус тус саналаа өгнө.