Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн /2012.11.20/ хуралдаанаар Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэлэлцэх эсэх асуудлыг шийдэв. Өмнө нь хэд хэдэн гишүүд ийм хуулийн төсөл өргөн мэдүүлэн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байжээ. Тэгвэл энэ удаад төсөл Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэхээр оруулж иржээ. Төслийн танилцуулгыг Уул уурхайн сайд Д.Ганхуяг хийсний дараа гишүүд зарим зүйл дээр тогтон ярилцсан юм. Тухайлбал, тэсэрч, дэлбэрэх бодисыг ашиглах тусгай зөвшөөрлийг нэг газар нь олгодог ч хяналт тавих үүрэг нь өөр газарт байдаг. Үүнээс болоод хэн хариуцлага хүлээх нь тодорхойгүй байдаг гэж М.Батчимэг нарын гишүүд хэлж байлаа. Д.Ганхуяг сайд болон яамны ажлын хэсгийнхний тайлбарласнаар, шинэ хуулийн төсөлд тусгай зөвшөөрлийг мэргэжлийн зөвлөл олгон хяналтыг өөрөө хариуцан хийхээр тусгажээ. Мэргэжлийн зөвлөлийг Уул уурхайн яам толгойлон цагдаа, тагнуул, мэргэжлийн хяналт, олон нийтийн байгууллагын төлөөлөл багтах юм байна.
УИХ-ын дарга З.Энхболд, тэсэрч, дэлбэрэх бодис ашигладаг үйлдвэрлэл бол талх, гутлын үйлдвэртэй адил биш болохоор гадаадын хөрөнгө оруулалт, хувь хэмжээний талаар ч бодолцох хэрэгтэй хэмээн хэлсэн. Уул уурхайн тэсэлгээ, байшин дэлбэлэх хоёр адил зүйл. Хэдийгээр энхийн зорилготойгоор ашиглана гэж заасан ч агшин зуурт дэлбэрэх аюултай. Тийм онцлогтой бизнес учраас хуулийн төслийг нэлээн сайн хэлэлцэх учиртай.
Тэсэрч, дэлбэрэх бодис ашиглах тусгай зөвшөөрөлтэй ч үйл ажиллагаа явуулж чадахгүй байгаа аж ахуйн нэгжийн лицензийг хурааж, өндөр даатгалтай байлгах гэх мэт зохицуулалтыг хийх хэрэгтэй хэмээн хэлсэн. Гишүүд ийн хэлэлцээд уг хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэдэг дээр санал нэгдлээ.