logo
Сайд А. Гансүх ардын хувьсгалын Партизаны ач хүү ажээ

Сайд А. Гансүх ардын хувьсгалын Партизаны ач хүү ажээ

2012/11/21
Зам, тээврийн сайд А.Гансүхийн хувьд ч Засгийн газрын гишүүн болсноосоо хойш хөдөө орон нутагт хийх анхны томилолтоо Дорноговь аймгаас хийсний учир нь тус аймгийн музейд зочлох үеэр тайлагдав. Учир нь түүний өвөө Дорноговь аймгийн Хөвсгөл сумын уугуул, Дорноговь  аймгийн Ардын хувьсгалын цөөхөн партизануудын нэг аж.
А.Гансүх сайд Дорноговь аймагт ирэх бүрдээ музейгээр заавал орж өвөөгийнхөө буланг эргэдэг байна. Мөн энэ үеэр бас нэг азтай тохиолдолд болов. Эзэн Чингис хаан төрийн есөн хөлт цагаан тугийн дагуул 8 тугийн нэг эх тэр үеийн жинхэнэ шүншигийн хамт Дорноговь аймгаас олдож тус музейд залсан байв. Түүхийн сурвалжаас үзвэл Дорноговь аймгийн Хөвсгөл сумын  Хутагт уулынхан бэлд 40 өрх айл хэдэн зуун жилийн турш тэрхүү есөн хөлт цагаан тугийг сахин хамгаалж иржээ. А. Гансүх сайдын өвөө нь  ч энэ сумын уугуул ажээ. Найман зуун жилийн тэртээх тэр цагаан сүлдийн тугийг ийнхүү өнөөдрийг хүртэл хадгалж ирснийг саяхан музейн удирдлагууд хоймортоо залсан юм байна.
 Юутай ч дорноговьчуудын хувьд салбарын сайд нь ч , УБТЗ-ын дарга нь ч  говийн ноён хутагтын нутгийнхан байсан нь цаанаа л нэгийг хэлж байна хэмээн нутгийнхан нь ч бэлэгшээж байлаа.

УБТЗ-ыг дарга нарын “вант улс” бус “төмөр замчдын вант улс” болгоно


Зам, тээврийн сайд А. Гансүх албан томилолтоор хөдөө орон нутагт ажиллаж, төмөр замчидтай хийсэн уулзалт бүртээ  УБТЗ-ыг дарга нарын “вант улс” бус “төмөр замчдын вант улс” болгоно гэж хэлж явсан юм. УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгт хийх бүтцийн өөрчлөлтөөр  зарим нэг даргын нарын албан тушаал л өөрчлөгдөхөөс бус нэг ч төмөр замчин ажилгүй болохгүй гэдгийг сайд мөн хатуу хэлсэн. Энэ нь бүтцийн өөрчлөлтийн улмаас ажилгүй болчихвий гэсэн төмөр замчдын битүүхэн айдсыг үргээв. Товчоор хэлбэл, Зам, тээврийн сайд аливаа асуудлын зөвд зөөлөн, бурууд хатуу байхаа дахин дахин сануулж байсан юм. Салбарын сайд УБТЗ-ыг дарга нарын “вант улс” бус “төмөр замчдын вант улс” болгох зорилт тавин ажиллахаа мэдэгдэх бүрт замчид халуун алга ташилтаар баяр хүргэж байлаа.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш