logo
Нийтийн тээвэр хуваарийн дагуу ажиллана

Нийтийн тээвэр хуваарийн дагуу ажиллана

2012/11/21
Орон нутгийн сонгуулийн энэ өдөр хэдийгээр бүх нийтийн амралтын өдөр ч гэлээ нийтийн тээврийн тухайд ажлын өдрийн хуваарийн дагуу ажиллана. Өөрөөр хэлбэл, 2012 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр өглөө 06.45 цагаас оройн 22.30 цаг хүртэл үндсэн 65 чиглэлд их багтаамжийн 893 автобус иргэдэд үйлчилнэ. Харин туслах 22 чиглэлд бага багтаамжийн 263 автобус, хот орчмын 20 чиглэлд 86, нийт 1156 тээврийн хэрэгсэл ердийн ажлын өдрийн хуваариар ажиллах юм.
Орон нутгийн сонгууль Монгол орон даяар өглөө 07.00-22.00 цаг хүртэл үргэлжилнэ. Энэ өдөр томоохон худалдаа, үйлчилгээний төвүүд ажиллахгүй, архи согтууруулах ундаа худалдаалахгүй.Мөн автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш