logo
Өнөөдөр ихэнхи нутгаар цас орж, хүйтэрнэ

Өнөөдөр ихэнхи нутгаар цас орж, хүйтэрнэ

2012/11/21
Өнөөдөр ихэнх нутгаар, ялангуяа Алтай, Хангайн уулсаар ахиухан цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг малчид, ард иргэдэд анхааруулж байна. 2012 оны 11 дүгээр сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Үүлэрхэг. Зарим газраар цас орно. Салхи говь болон зүүн зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч зөөлөн цасан шуурга шуурна.

Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул голын сав газраар 14-19 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.

Улаанбаатарт үүлэрхэг. Бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зөөлөн цасан шуурга шуурна. Хүйтэрч 8-10 градус хүйтэн байна гэж Ус цаг уур, орчны хүрээлэнгээс мэдээллээ.

Б.Хүдэр

Сэтгэгдэлүүд

Дээш