logo
А.Бат-Ялалт цаазын ял сонслоо

А.Бат-Ялалт цаазын ял сонслоо

2012/11/21
Налайх дахь Хаан банкны салбарт өнгөрсөн хоёрдугаар сарын 02-ны өдөр галт зэвсэг хэрэглэн хүний амь хөнөөсөн А.Бат-Ялалтыг шүүх хурал өчигдөр Налайх дүүргийн шүүхэд болсон. Шүүх хурал 10 гаруй цаг үргэлжилж, эцсийн дүнд түүнд цаазаар авах ял ногдууллаа.

Шүүгдэгч А.Бат-Ялалтыг Эрүүгийн хуулийн 91.2.7, 91.2.10,91.2.12,91.2.13,91.2.16,91.2.17,112.2.5, 112.2.6 зүйл ангиар тус тус буруутган шүүсэн юм. Уг шүүх хуралд улсын яллагч С.Хишигжаргал, шүүх хурлыг даргалагчаар Д.Бавуу шүүгчээр Б.Нармандах, Д.Алтаннавч нар оролцоно.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгчөөр М.Хувцагаан, Б.Болортуяа, хохирогчийн өмгөөлөгчөөр н.Бадамханд оролцсон юм.

Д.Цэцэг
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш