logo
УИХ-ын дарга рекламанд тоглов

УИХ-ын дарга рекламанд тоглов

2012/11/22
Орон нутгийн сонгууль эхэлсэнтэй холбогдуулан УИХ-ын дарга З.Энхболд твиттер хуудаснаа жиргэж нэг өдрийг өнгөрүүллээ. Ялангуяа саналаа өгчихөөд ирсэн эрхэм УИХ-ын дарга маань хийх ажил нь багадсан уу ямартай ч дөрвөн оронтой тоотой мэдээллийн лавлахыг үнэгүй рекламдаж гарлаа. Түүгээр ч зогсохгүй Улаанбаатар хотын санал авах байрны байршил өнгөрсөн зуныхаас өөрчлөгдсөн байна. Санал авах байршлын хаягийг 19.. лавлахаас  залгаад мэдээллээ аваарай гэж ирээд л рекламдаж эхэлсэн нь УИХ-ын дарга сонгогчдоо сонгуульд идэвхитэй оролцуулах гэсэн мэрийлт бололтой гэхээс өөр тайлбар олдсонгүй. Хамгийн хачирхалтай нь энэ бүх мэдээлэл өгснийхөө дараа тэрбээр албан тушаалынхаа хэм хэмжээг бага зэрэг умартан АН-ын нэр дэвшигчдэд санал өгүүлэх битүү утгатай мессэж ч хаяхаа мартсангүй. Ийнхүү УИХ-ын даргаас эхлүүлээд сонгуулийн хууль зөрчөөд эхлэхэд хэн хуулийг дагаж мөрдөх билээ дээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш