logo
Ерөнхий сайд Оксфорд бизнес группын 2013 оны тайланд ярилцлага өглөө

Ерөнхий сайд Оксфорд бизнес группын 2013 оны тайланд ярилцлага өглөө

2012/11/23

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Оксфорд бизнес группын Монгол улс дахь төслийн менежер Анна Делар, Сара Вайтхаус нартай уулзаж, тус группээс эрхлэн гаргадаг тайлангийн 2013 оны дугаарт ярилцлага өглөө. Оксфорд бизнес групп 1994 оноос дэлхийн улс орнуудын макро эдийн засагт судалгаа хийж, тайланг 30 орны 18 хэл дээр хэвлүүлдэг нөлөө бүхий групп юм.

Дэлхийн 30 гаруй оронд байнгын төлөөлөгчтэй тус групп одоогоос 2 жилийн өмнөөс Монголд байнгын төлөөлөгчтэй болсноор манай улсын макро эдийн засгийн тайлан хэвлэгдэж эхэлжээ. Монгол улсын хувьд уул уурхай, банк санхүү, дэд бүтэц зэрэг макро эдийн засгийн 15 салбараар тайлан гаргадаг байна. 2013 оны тайлан хэвлэгдэхийн өмнө тус группын төслийн менежер Ерөнхий сайдтай уулзаж, өөрийн сонирхсон асуултууддаа хариулт авсан юм. Тэрээр Шинэчлэлийн Засгийн газрын эдийн Засгийн тэргүүлэх чиглэл уул уурхайгаас өөр юунд чиглэгдэж байгааг тодруулсан. Мөн аль салбарт  гадны хөрөнгө оруулагчдыг татах зорилготой байгаа, хөрөнгө оруулагчдад чиглэгдсэн хууль эрх зүйн ямар өөрчлөлт хийхээр төлөвлөж байгааг асууснаас гадна олны анхаарлын төвд байгаа Оюу толгойн гэрээтэй холбоотой ямар шинэ мэдээлэл байгаа зэргийг сонирхсон байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш