logo
Дундговийн будлиан сонгуулийн дүнгээ гацааж байна

Дундговийн будлиан сонгуулийн дүнгээ гацааж байна

2012/11/22
Өчигдөр Аймаг, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль боллоо. Энэ удаагийн сонгууль өвөл болж байгаараа онцлог байснаас гадна  сонгогчид анх удаа иргэний цахим үнэмлэхээр саналаа өгснөөрөө онцлог болов. Хөдөө орон нутагт ирц харьцангуй сайн байсан ч нийслэлд ирц харьцангуй доогуур байлаа. Ардчилсан нам урьдчилсан байдлаар Дорноговь, Увс, Ховд, Өмнгөговь, Сүхбаатар, Орхон, Хэнтий, Булган, Архангай, Баян-Өлгий зэрэг аймгуудад ялалт байгуулаад байгаа бол Дундговь аймгийн хувьд Ардчилсан нам нь илт давуу ялж, нэр дэвшигчид 50 хувьтай ялалт байгуулаад байгаа ч эцсийн дүн гараагүй  байна. Хууль бус сурталчилгаа, мөнгө төгрөг тараасан зэрэг үндэслэлээр хэд хэдэн тойрогт шүүхийн маргаантай байгаагаас эцэслэн дүнг танилцуулах боломжгүй байгаа ажээ. Хэрэв тэдгээр маргаан хуулийн дагуу шийдэгдвэл Ардчилсан нам давуутайгаар ялалт байгуулах магадлалтай байгаа юм байна.
Ш.Булга
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш