Хүн ам зүйн өнөөгийн хандлага хэвээр хадгалагдвал гариг дэлхийд төрөх гурван хүүхдийн нэгэн нь Африкт ногдоно гэж НҮБ-ын Хүүхдийн сангийн илтгэлд таамаглажээ. Орлого ихтэй орнуудаас зөвхөн АНУ-ын хун амын тоо өсөн нэмэгдэнэ гэж илтгэлийг зохиогчид тэмдэглэв. Ийм хандлага дэлхийн хамтын нийгэмлэгээс Африкт ядууралыг багасгах зорилгыг биелүүлэх аргагүй болгоно.Хүүхдийн сангийн тоо баримтуудаас харахад 2010 оноос 2025 он хүртэл дэлхий даяар төрсэн 4 тэрбум хүүхдийн 455 сая нь сул дорой хөгжилтэй 49 улсад ногдох юм.