logo
Оросын эрдэмтэн Амар голын цутгалаас ус татан дамжуулах суваг барих хятадын төслийг шүүмжилж байна

Оросын эрдэмтэн Амар голын цутгалаас ус татан дамжуулах суваг барих хятадын төслийг шүүмжилж байна

2012/11/23
Амарын Сунгари цутгалаас ус татан дамжуулах суваг барих хятадын төсөл Амар голын байдалд зохисгүй нөлөөлж мэднэ гэж Оросын ШУА-ийн Алс Дорнодын салбарын Усан,экологийн судлалын хүрээлэнгийн захирал Борис Воронов мэдэгдэв. Түүний хэлснээр их хэмжээний ус сувагт шилжүүлнэ. Энэ сувгаар хятадын зүүн-хойд Зилинь мужийн төв нутагт ус дамжуулна. Ийнхүү хөндлөнгийн оролцлого Амарын экологийн системийг бусниулж, байгалийн үйл явцыг өөрчилж мэднэ гэж эрдэмтэн тэмдэглэв. Тэрээр «улс дамнасан нөлөөг» ч дурдав. Хятадаас энэ гол дээр явуулж байгаа үйл ажиллагаа бохирдах, ус татрах уршигтай болж байгааг Воронов тэмдэглэв. Хятадаас нийт 634, 96 км урт суваг барихад 1,6 тэрбум доллар зарцуулах юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш