Нью-Йорк хотод төрж өссөн тэрбээр Дани гаралтай ажээ. Түүний эцэг чадварлаг уран барилгачин байв. Харин ээж нь гэртээ суун дөрвөн хүүхдээ өсгөжээ.
Скарлет ихрийн өрөөсөн бөгөөд нөгөө ихэр Хантераасаа хэдэн минутын өмнө төрсөн аж. Хантер түүнийг эгчээ хэмээн дууддаг гэнэ. Гэвч хамгийн хачирхалтай нь тэд бие биетэйгээ огт адилгүй ажээ. Авьяас, дур сонирхлоороо ч нөгөө ихрээсээ ондоо түүний нэрийг алдарт “Салхинд туугдагсад” киноны Скарлет О Харагийн нэрийг бэлэгдэн өгсөн гэдэг.
Мөн тэдний удамд урлагийн гаралтай нэг ч хүн байгаагүй аж. Харин Скарлет тун санамсаргүй кино урлагт хөл тавьжээ. Хотод нь рекламанд тоглох хүүхэд шалгаруулан авч байсан зарын дагуу ээж нь хүүхдүүдээ дагуулан очиж шалгуулсан аж. Гэтэл долоохон настай Скарлет охин тэнцжээ.
Түүнийг өдий зэрэгтэй жүжигчин болсонд ээжийнх нь үүрэг их. Тэрбээр охиноо хамгийн ихээр дэмждэг аж.
Тэрээр өөрийн ихэр Хантер Иохансонын хамт
О.Чанцалдулам