logo
Улсын ерөнхий прокурор мэдээлэл хийлээ

Улсын ерөнхий прокурор мэдээлэл хийлээ

2012/11/23
Монгол Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав өчигдөр хэвлэлийнхэнтэй уулзаж халуун яриа өрнүүллээ.

Уулзалтын явцад Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар боловсруулсан “Шүүх эрх мэдлийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөрийн хүрээнд прокурорын байгууллагаас 2011-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны ерөнхий хөтөлбөр”-ийг танилцуулсан юм.

Мөн энэ үеэр сэтгүүлчдийн асуултад дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Ерөнхий прокурорын танилцуулсан хөтөлбөрийг цухас дурьдвал, Үндсэн хуульд заасан ардчилсан зарчимд нийцүүлэх, бүртгэл мэдээллийн нэгдсэн цахим сүлжээ бий болгох, шүүх хуралдааны талуудыг зөвхөн давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргадаг тэгш эрхтэй болгохыг өгүүлжээ.

Түүнчлэн шүүхээс хэрэг буцаах журмыг халах талаар судалгаа хийж, санал боловсруулах, яллагдагч,тэдний өмгөөлөгчид мөрдөн байцаалтын эхний үе шатнаас хавтаст хэргийн материалтай танилцах боломж олгох журам тогтоох зэрэг шинэтгэлүүдийг хийхээр тусгасныг онцлов.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш