Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын (ЕАБХАБ) хурлын байранд Монгол Улс тус байгууллагын бүрэн эрхт гишүүн болсонтой холбогдуулан Монгол Улсын төрийн далбааг байрлуулан намируулах ёслол болов.
Уг арга хэмжээнд ЕАБХАБ-ыг даргалж буй Ирландын Элчин сайд О.О’Лирий, ЕАБХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Занниер, Андорра Улсын Гадаад хэргийн сайд Г.Сүние тэргүүтэй албаны хүмүүс болон Элчин сайд Ж.Энхсайхан, ЭСЯ-ны дипломат ажилтнууд оролцжээ.
Монгол Улс энэ сарын 21-ний өдрөөс бүс нутгийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны хамгийн том байгууллага болох ЕАБХАБ-ын 57 дахь оролцогч (гишүүн) орон болсныг Байнгын зөвлөлийн хуралдаан дээр байгууллагыг даргалж буй Ирландын Элчин сайд албан ёсоор зарлан мэдэгдсэний дараа Монгол Улсын төрийн далбааг хуралдааны гол танхимд залан байрлуулж, Монголын төлөөлөгчид өөрийн суудлыг эзэлсэн байна.
Элчин сайд Ж.Энхсайхан талархлын товч үг хэлж, Евроатлант, Евроазийн хамтын нийгэмлэгийг бий болгох эрхэм зорилгод харилцан ойлголцол, хамтын ажиллагааны арга замаар хүрэхэд Монгол Улсын гишүүнчлэл, түүний оролцоо тус дөхөм үзүүлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.
Энэхүү ёслолын ажиллагааны дараа Элчин сайд Ж.Энхсайхан ЕАБХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Занниертай уулзаж, Монгол Улсаас тус байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчөөр томилогдсон итгэмжлэх захидлаа гардуулж, зарим асуудлаар санал солилцжээ гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.