“Киви” хамтлаг энэ жил найман нас хүрч байгаа. Тэд ирэх арванхоёрдугаар сарын 1,2-нд “iLoft Function House”-д фенүүдтэйгээ төрсөн өдрөө нижгэр хийхээр тоглолтын бэлтгэлдээ хэдийнээ ороод тун завгүй яваа. Төрсөн өдрийн тоглолтын тасалбарыг “Hi-Fi” хөгжмийн сүлжээ дэлгүүрээр худалдаалж эхэлжээ. Үнийн хувьд 20 мянган төгрөг аж.
Найман насны төрсөн өдрийн баярын тоглолтод тэдний удахгүй мэндлэх шинэ цомог болон хуучны хит дуунууд нь эгшиглэх юм байна.