Өчигдөр УИХ-ын гишүүдийн ирц бүрдээгүйн улмаас чуулганы нэгдсэн хуралдаан хойшилсон. Өнөөдөр 10.00 цагт товлогдсон нэгдсэн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
1. Улсын Их Хурлын зарим гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай асуудал:
- Танилцуулгыг Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.СОДНОМЦЭРЭН хийнэ.
2. Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай /Шинэчилсэн найруулга/, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/:
- Хууль санаачлагчийн илтгэлийг Уул уурхайн сайд Д.ГАНХУЯГ танилцуулна;
- Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.БАТЧИМЭГ танилцуулна.
3. Татварын мэргэшсэн зөвлөхийн үйл ажиллагааны тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/:
- Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Ц.ДАВААСҮРЭН танилцуулна;
- Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Эрдэнэбат танилцуулна.
15.00 цагаас:
“Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн эрчим хүчний асуудлаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийн талаар Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг, Р.Бурмаа, С.Одонтуяа, Л.Эрдэнэчимэг нараас Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсох.
Б.Соёлмаа