logo
 Ц.Элбэгдоржийн зугаалгын зардалыг монгол дийлэхээ болилоо

Ц.Элбэгдоржийн зугаалгын зардалыг монгол дийлэхээ болилоо

2012/11/24

Ц.Элбэгдорж ерөнхийлөгч болохоосоо өмнө юу гэж ярьж байлаа даа.  Хүмүүс одоо санаж л байгаа байх. Төрийн үрэлгэн зардлыг хумиж өгнө, түмнийхээ мөнгийг хэн дуртай нь, юу хүссэндээ цацаад байж болохгүй энэ тэр гээд л уран яруу үгийг урсгаад байсан даа. Гэтэл одоо түүний гадаад улс орон руу хийдэг эцэс төгсгөлгүй их аялалын мөнгийг бид дийлэхээ больж байна. 

Мань хүн жилд дунджаар зургаан тэрбум гаруй төгрөгийг зөвхөн гадаадаар зугаалах ажилд зориулдаг болжээ. Ийм мөнгөөр бид лав хорь гаруй тохилог цэцэрлэг барьж байгуулж болно. Өнөөдөр хот хөдөөгүй хамгийн их шаардагдаж байгаа зүйл бол цэцэрлэг шүү дээ. Гэтэл улсын эцэг болсон ерөнхийлөгч Ц.Элбэгдорж татвар төлөгчдийн халааснаас гарсан хамаг мөнгийг харийн оронд хийх айлчлалдаа зориулан цацаад байгаа нь гайхалтай. 

Аль хэдийнэ үрээд дуусгасан тэрбум тэрбум төгрөг ч дүүрч гэхэд зөвхөн энэ онд мань хүн гадаад аялалдаа зургаан тэрбум 120,1 сая төгрөг заруулахаар тооцсон нь арай дэндүү байна. Энэ их мөнгөнөөс хэдийг нь үрээд одоо хэдийг нь үрэх дутуу байгааг бүү мэд, Тэрбээр ерөнхийлөгч болмогцоо Энэтхэг улсад зочлон очиж дараа нь Америкийг зорьж, тэнд НҮБ-ын Ерөнхий ассамблейн 64 дүгээр чуулганы индэр дээрээс "Манайх цөмийн хаягдал булшилдаг газар биш" хэмээн мэдэгдэж байсныг хүмүүс санаж байгаа байх. 

Гэвч өчнөөн хөрөнгө мөнгө зарлагадан зорьж очоод ийм юм ярьсаны хэрэг үнэндээ гараагүй билээ. Хамар доор нь шахуу хэсэг этгээд Япон, Америк зэрэг орны цөмийн энергийнхэнтэй гэрээ хийчихсэн тууж явсан юм. Энэ талаар гадаадын хэвлэлүүд хүртэл зөндөө бичсэн шүү дээ. Зөвхөн Сүхбаатар аймгийн нутагт гэхэд Францын нэгэн компани бусадтай нийлэн 20 гаруй ураны ордыг ашиглахаар улайрч байгаа гээд Ц.Элбэгдоржийн их хөрөнгө зарсан айлчлалын үр дүн юу болж дууссаныг харуулсан жишээ хэд хэд бий. 

Ийм л үр дүнгүй айлчлал хийдэг тэрбээр 2009 ондоо багтаж бас л баахан мөнгө урсгасаар Дани, Швейцарьт хөл тавьсан байна. Харин 2010-2011 онд Европын холбоо, Хятад, Турк, Узбекстан, Япон, Халимаг, Америк, Украйн зэрэг 10 гаруй орноор бөөн мөнгө цацаж яваад иржээ. Ер нь түүний айлчлалаас харж байхад мань эр жил бүр нэгээс хоёр удаа Америкт очдог болсон байна. 

Түүний эхнэр Болормаа ч бас Америкаас салахаа больжээ. Тэгвэл 2012 оны гурван сард Герман руу яван их мөнгө цацсан энэ оныхоо аяныг эхлүүлжээ. Тэрбээр төрийн мөнгийг савируулан цацсаар Герман руу явж очсон энэ явдлыг нь улс эх орны эрх ашигт огтхон ч хамаагүй харин нэг хүний төлөө хийсэн айлчлал хэмээн ярих хүн ч байдаг юм билээ.

Өөрөөр хэлбэл Д.Энхбатыг Францаас Германаар дамжуулан хулгайлж авчраад С.Зоригийн хэрэгт холбогдуулан мөрдөнд суупгасаар "бодийг нь хөтөлж" орхисон хүмүүсийн чэг Б.Хурцыг Германы хууль шүүхийнхэний гараас салгаж авах явдал төрийн нэрээр төрийн мөнгө зарлагадан байж хийсэн айлчлалын цаад зорилго байсан гэдэг юм. 

"Хүн хулгайлсан яах аргагүй ял сонсох ёстой гэмт хэрэгтэн мөн" хэмээн ял хүртэл төлөвлөж байсан Германы тал гэнэтхэн л Та буруугүй гэртээ харь" гээд гаргаад явуулчихсан тухай Б.Хурц өөрөө хүртэл ярьж байсан нь нэгийг хэлдэг билээ. Энэ мэтээр Элбэгдорж ерөнхийлөгчийн их мөнгө цацсан айлчлалуудын үр дүнг мөшгөөд байвал их л сонин сэтгэгдэл төрнө. 

Тэр хамгийн сүүлд Киргиз, Норвеги, Шведэд очоод байна. Нүсэр их зардалтай түүний айлчлалын үр дүн нийт монголчуудад огтхон ч хүртээлгүй харин жүжигчин Сосорбарам мэтийн тоирон хүрээлэгчдэд нь л зол болдогийг ч хэлэхэд илүүдэхгүй. Ц.Элбзгдоржийг дагалдан явагсад томилолтын мөнгөө хэмнэж сожих санаатай зочид буудлуудын нормыг хэтрүүлэн, нэг хүний өрөөнд нь хоёр гурваараа чихэж ороод "гомо" болж харагдах явдал ч гарч байсан гэдэг. 

Элбэгдорж нь айлчлалынхаа хүрээнд улс эх оронд хэрэгтэй юм хийж гийгүүлдэггүй юмаа гэхэд түүнийг даган салбагнаж явдаг хүмүүс ч гэсэн гийгүүлсэн юм үнэндээ алга байна. Тухайлбал Ц.Элбэгдоржтой хамт Япон руу явсан тавь гаруй хүнээс л лав томоохон хотод давхар зам хэрхэн тавьдаг технологийг сонирхон судлаагүй байсан юм. Элбэгдоржийн их мөнгө зарсан айлчлалуудтай холбоотой энэ мэт зүйлсийг бичээд байвал дэндүү их байна. "Төсвийн мөнгийг хамаагүй үрэхгүй" гэчихээд тэрбум тэрбумаар цацаж яваа түүнийг ард түмэнд ойрхон ерөнхийлөгч гэж яаж хэлэх юм бэ?

Эх сурвалж :"Элдэв явдал" сонин

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш