Өнөөдрөөс буюу энэ сарын 24-28-нд ихэнх нутгаар дахин цас орж, ялангуяа 26-28-нд зарим газраар салхи 16-18 м/с хүрч хүчтэй цасан шуурга шууран хүйтний эрч эрс чангарна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа.
2012-2013 оны өвлийн цаг агаарын урьдчилсан төлвөөс үзэхэд, одоо цас ихтэй байгаа нутгаар ирэх 12 дугаар сар, дараа оны 1 дүгээр сард олон жилийн дунджаас ахиу цас орж, агаарын температур олон жилийн дунджаас нэлээд хүйтэн өвөл болох гэнэ.
Арваннэгдүгээр сар гарснаас хойших 20 гаруй хоногт их бага хэмжээтэй 10 гаруй удаагийн цас орж, өнөөдрийн байдлаар нийт нутгийн 70 гаруй хувьд нь цастай байна. Увсын Малчин, Хяргас, Наранбулаг, Баруунтуруун, Өвөрхангайн Хархорин, Хужирт, Бүрд, Уянга, Зүйл, Ховдын Чандмань, Завханы Идэр, Сонгино, Архангайн Хотонт, Төвшрүүлэх, Сэлэнгийн Бугант, Төв аймгийн Дэлгэрхаан сумын зарим нутгаар цасны зузаан 20-50, хунгарлаж шуурсан газартаа 60-130 см, нягт нь 0,14-0,25 г/см3 хүрч мал бэлчээрлэх боломжгүй болжээ.
Харин Хөвсгөлийн Цагаан-Уул, Эрдэнэбулган, Улаан-Уул, Чандмань-Өндөр, Увсын Түргэн, Зүүнговь, Сагил, Завханы Нөмрөг, Тэлмэн, Түдэвтэй, Архангайн Хашаат, Жаргалант, Өвөрхангайн Бат-Өлзий, Зүүнбаян-Улаан, Төв аймгийн Бүрэн, Баян-Өндөр, Өндөрширээт, Цээл, Эрдэнэсант, Угтаал, Булганы Тэшиг, Сэлэнгийн Хүдэр, Зэлтэр, Хэнтийн Дадал, Дорнодын Халхгол, Сүхбаатарын Эрдэнэцагаан, Асгат сумын зарим нутгаар цасны зузаан 10-19 см, нягт нь 0,10-0,37 г/см3 хүрч, зузаан цастай байгаагаас 7 аймгийн 16 суманд мал бэлчээрлэх боломжгүй, 11 аймгийн 27 суманд малын бэлчээрлэлт хүндэрчээ.
Иймд иргэд малчид өвлийг өнтэй давахын тулд цаг агаарын мэдээг тогтмол сонсож, амьдрал ахуйдаа ашиглаж хэвшихийг Цаг уур, орчны шинжилгээний газраас давхар анхаарууллаа.
Б.Туул