Нийслэлийн өмчөөс 2013 онд хувьчлах аж ахуйн нэгж, барилга байгууламж, эд хөрөнгийн жагсаалтыг Нийслэлийн өмчийн харилцааны газраас гаргасан байна. Тэрээр, “Улаанбаатар даатгал” ХХК-ийг, Компанийн тухай хуулийн дагуу санал болгон хувьчилна гэж танилцууллаа. Тус компанийг НИТХ-ын тогтоол, Сангийн сайдын зөвшөөрлөөр 2002 оны тавдугаар сард 100 сая төгрөгийн дүрмийн сантайгаар нийслэлийн өмчийн оролцоотой байгуулжээ. Даатгалын зах зээлд ес дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нийслэлийн өмчийн оролцоог “Улаанбаатар сан” ХХК-иас 40 сая төгрөгөөр бүрдүүлсэн байна. Өнөөдрийг хүртэл өөрийн байргүй байгааг онцлов. 2004 онд Монгол улсын Даатгалын тухай хууль шинэчлэгдэн батлагдсантай холбогдон Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан журмын дагуу даатгалын компанийн дүрмийн сан 500 сая төгрөг болон нэмэгдсэн. “Улаанбаатар сан” ХХК нь тухайн үед дүрмийн санд нэмж хөрөнгө оруулах боломжгүй гэж мэдэгдсэний дагуу бусад хөрөнгө оруулагчид дүрмийн санг нэмж 502 сая төгрөг болгосон тул нийслэлд оногдох хувь 7,9 хувь болж буурчээ. Үүнээс гадна зургаан барилга, байгууламжийг хувьчлахаар санал болгож байгаа юм. Эдгээр газрыг хувьчлахаар болсон нь нийслэлийн эзэмшлийн хувь бага, шийдвэр гаргах түвшинд нийслэлийн зүгээс нөлөөлөл байхгүй, үр өгөөж муутай зэргийг харгалзан үзжээ. Нэг аж ахуйн нэгж, зургаан барилга, байгууламжийг хувьчлахдаа Засаг даргын мөрийн хөтөлбөр, нийслэлийн нийгэм, эдийн засгийн талаар дэвшүүлсэн зорилтыг ханган биелүүлэх, төсөвт оруулах орлогыг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийг дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдэд үзүүлэх ажил үйлчилгээний үр дүнг дээшлүүлэх, хувьчлалын ажилд ил тод, шударга зарчмыг хэрэгжүүлнэ гэж үзэж байна . Ингэснээр нийслэлийн өмчийн үнэ цэнийг өсгөх замаар активыг нэмэгдүүлэн, хотын нутаг дэвсгэрт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн томоохон төслүүдийг санхүүжүүлэх зорилгоор зах зээлд хөрвөх чадвартай бонд гаргаж иргэдэд арилжих нөхцөлийг бүрдүүлэх юм. Мөн энэ оны төсөв бүрдүүлэх бодлогын хүрээнд жагсаалтад оруулсан эд хөрөнгийг хувьчилсан болон өмнөх оны жагсаалтад багтсан эд хөрөнгийг хувьчлах ажлыг зохион байгуулснаар нийслэлийн төсөвт нэг тэрбум төгрөг оруулах боломжтой гэж хэллээ.
Нийслэлийн өмчөөс 2013 онд хувьчлагдах аж ахуйн нэгж, барилгын жагсаалтыг хүснэгтээс үзнэ үү.
д/д |
Байршил |
Хувьчлагдах аж ахуйн нэр |
Үйл ажиллагааны чиглэл |
Хувьчлалын арга хэлбэр |
1 |
Сүхбаатар дүүрэг |
“Улаанбаатар даатгал” ХХК-ийн нийслэлийн эзэмшлийн 4 хувь |
Даатгалын үйл ажиллагаа |
Компанийн тухай хуулийн дагуу санал болгон хувьчлах |
д/д |
Байршил |
Хувьчлагдах барилга байгууламжийн нэр |
Үйл ажиллагааны чиглэл |
Хувьчлалын арга хэлбэр |
1 |
Сүхбаатар дүүрэг |
“Улаанбаатар даатгал” ХХК-ийн нийслэлийн эзэмшлийн 4 хувь |
Даатгалын үйл ажиллагаа |
Компанийн тухай хуулийн дагуу санал болгон хувьчлах |
2 |
Баянзүрх дүүрэг 9-р хороо |
87 дугаар сургуулийн биеийн тамирын заал |
Түрээсийн гэрээтэй |
Нээлттэй дуудлагын худалдаагаар |
3 |
Чингэлтэй дүүрэг |
“Улаанбаатар радио” ХХК-ийн эзэмшиж буй байр |
Радио |
Нээлттэй дуудлагын худалдаагаар |
4 |
Чингэлтэй дүүрэг |
“Наранбулаг сервис” ХХК-ийн түрээсээр эзэмшиж байсан байр |
Зоогийн газар |
Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн дагуу |
5 |
Чингэлтэй дүүрэг |
“Бадрал” ХХК-ийн түрээсээр эзэмшиж байсан байр |
Реклам чимэглэл, хулдаасан хэвлэл |
Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн дагуу |
6 |
Сонгинохайрхан дүүрэг |
Аж ахуйн хашаа, склад |
Ашиглалтгүй |
Нээлттэй дуудлагын худалдаагаар |
7 |
Хан-Уул дүүрэг 14-р хороо |
Гүний худаг, барилга |
Гүний худаг |
Нээлттэй дуудлагын худалдаагаар |