logo
 Балбаас хөөрхөн прамила бүсгүйчүүдийг авчирч монголчуудыг монцойлгох гэнэ

Балбаас хөөрхөн прамила бүсгүйчүүдийг авчирч монголчуудыг монцойлгох гэнэ

2012/11/24

Балбын монголчуудыг авчирах хөтөлбөрийг дарга сайд, ерөнхийлөгч нар боловсруулж байна.

Балба улсад монголоид буюу зүүн ази төрхтөн хүмүүсээ дорд гаралтан, арьстан гэж хялайдаг.Хүмүүсийг кастын систем гээчээр зэрэг дэв, зиндаанд ангилан хувааж, ялгаварлан гадуурхдаг орон. Кастын нийгэмд хиндуист шашинтнууд хамаардаг бол, тийм шашингүй хүмүүс халдашгүйчүүд гэх ангилалд ордог. Халдашгүйчүүдгэдэг нь халдашгүй ариун дээд гэсэн үг бус, халдашгүй бузрууд гэсэн үг юм. Балбад өмнөд монголоидын нэгэн төрөл буюу уулын монголоид, Түвд, Хималай, Афганы өмнөд монголоид гурк, шерпа зэрэг монголоид түмэн олноо бузар азар, булай муухай хэмээн арьсны үзэл гарган, хавчин гадуурхдаг. Гол нь тэднийг монгол хэмээн алдаатай нэрлэдэг.

Дэнзэн Норгой хэмээх Эверестэд анх гарсан хүн байдаг.Тэрбээр анх хамт гарсан гэгддэг Эдмунд Хиллари гэх шинэ зеланд эрийг сүүлдээ бараг үүрч дүүрч, чирч гулдарч, татаж чангааж явсан байдаг. Шерпа гэх уулын ард түмэн болбоос энэ дэлхийн дээвэр болсон газар идээшин дассан тул, Эверестэд авирна гээч нь утга учир багатай л ажил болохоос бус, хүнд бэрх хэрэг бус юм. Тиймээс, Хилларид замчилж, тусалж оргилд гаргасан байдаг. Евроцентрист, баруун өрнө төвтэй тэр үеийн хорвоо ертөнц Хилларийг анхдагч хэмээснээс бус, шерпа нар ид хаваа гайхуулан Эвөрест зэрэг өндөр оргилдоо гардаг л байсан ажээ.

Гол нь, Дэнзэн Норгой өөрийгөө монгол хүн, монгол гаралтай гэдэг байж. Дурсамждаа ч бичсэн. Гэхдээ тэр бол шөрпа гэх түвдтэй ойролцоо үндэстний хүн юм. Балбад монголоид хүмүүсээ монгол гэж нэрлэдэг бол монголоид хүмүүс нь түүнээс болоод өөрсдийгөө бас монгол гэдэг байна. Гэхдээ тэд бол монголчууд бидэнтэй ямар ч хамааралгүй юм. Гэхдээ тэд бол монголчууд бидэнтэй ямар ч хамааралгүй юм. Яг л АНУ-ын иргэд ч, Латин Америкийнхан ч өөрсдийгөө америкчууд гэдэг ч өөр үндэстнүүд болохын адил.

Энэтхэгчүүд,индейчүүд адилхан indian гэгддэг ч, өөр үндэстнуүд болохын адил. Тиймээс балбын монголоидуудыг монгол гэж эндүүрч болохгүй юм. Манай Монголын талэар маш муу ойлголттой УИХ-ын гишүүд хэрин балбад очихдоо, Балбын монголчуудыг хүлээж авлаа гэж уулзсан байдаг. Хятад, Оросод очихдоо тэндхийн уугуул монголчуудыг хүлээж авч уулздаггүй байж. Харин Балбын монголоидууд тэндээ Монголын ийм тийм гэсэн нэртэй арга хэмжээнүүдийг их зохион байгуулдаг бөлгөө. Үүний нэг нь Мисс Монгол гэдэг тэмцээн юм. Жил болгон зохион байгуулагддаг өргөн хүрээтэй, нэр хүндтэй тэмцээн юм.

Өмнөд тэр монголоидууд бузрууд гэгдэн, Мисс Иепал тэмцээнд оролцох эрхгуй байдаг байна. Иймд тэд хилэгнэн, Мисс Монгол нэрийн дор тэмцээнээ зохиодог. Бусад тэмцээн, арга хэмжээнүүдээ ч Балбын бус, Монголын хэмээн зохиодог оо. Зураг дээр та бүхэн Мисс Монгол Прамила Таманг гэх бүсгүйн зургийг харж байна. Нөгөөтэйгүүр, өөрсдийгөө монгол гэж нэрлэдэг, монгол байхыг хүсдэгтэр хүмуүсийг монгол болгож ч болно л доо. Дэлхийн монголчуудын байгууллагууд маань ч аль хэдийнээ монгол гээд тооцчихсон л доо. Яагаад тэднийг монгол болгож болох вэ гэвэл ийм нэг асуудал байгаа юм.

Цаашдаа Монгол улсын хүн ард ер иь байнга хятаджаад байх юм билээ. Эрчүүд нь гадагшаа яваад, хятад эрчүүд ирж хүүхэд хийгээд байдаг. Эмэгтэйчүүд ч хятад эрчүүд сексдээ сайн энэ тэр гээд шүлэнгэтээд байдаг. Монголд оршин сууж байгаа хятадуудын тоо ч олширч байна. Тэгэхлээр цаашдаа Монголын хүн ам Хятадынхтай ижилсэж ирнэ. Адил царайтай юм чинь Хятадад нэгдье дөө, хятад болъё доо гэх асуудал гарч ирнэ. Тэр нь эцэстээ их гүрний цөөн тоот үндэстний гашуун зовлонгэдэлж, устгагдахад хүрнэ.

Ийм явдалд оруулахгүйн тулд монголчуудаа хятадуудаас ямар аргаар ч болтугай ондоошуулж байх хэрэгтэй юм. Тивийн монголоид төрхөө алдсан ч хамаагүй. Хятадаас л өөр байх хэрэгтэй. Тийм учраас хожим Балбаас хөөрхөн прамилануудыг авчирч, ондоошууллын бодлогыг хэрэгжүүлэх гэж дарга сайд ерөнхийлөгч нар маань зэхэж, Балбын монголчууд, Балбын монголчууд гэж байн байн хэлдэг болчихсон байж магадгүй л юм шүү.

Эх сурвалж :”Болсон явдал” сонин

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш