Засгийн газрын 11 11 төвд өнгөрсөн хугацаанд нийтдээ 12300 орчим иргэн хандаад байгаагийн 5700 орчимд нь өнөөдрийн байдлаар ямар нэгэн байдлаар хариулт өгчээ. Өнгөрөгч 7 хоногийн хувьд 830 орчим хүн тус төвд хандан, санал хүсэлт, гомдол, шүүмжлэл, талархлаа илэрхийлжээ. Эдгээр иргэдийн 569 нь буюу 71 хувь нь нийгмийн шинжтэй асуудлаар хандсан байна. Саналуудын ихэнх хэсгийг тэтгэвэр, тэтгэмжийн шинэ хууль батлагдсантай холбоотойгоор гарсан журмуудын талаар болон хөдөлмөр эрхлэлт, халамжийн тухай санал хүсэлт эзэллээ. Орон нутгийн сонгууль явагдсантай холбоотойгоор иргэдээс 11 11 төвд цахим үнэмлэхний хэвлэлтийн талаар нилээдгүй санал хүсэлт, гомдол ирүүлснийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт хуваарилан шуурхай барагдуулан ажилласан байна.
Үүнээс гадна анхаарал татаж байгаа асуудал бол иргэд боловсролын байгууллага болон эрүүл мэндийн байгууллагатай холбоотой хүнд суртал, татаас авдаг тухай мэдээллээр тус төвд нилээдгүй хандсан байна. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 81-р цэцэрлэг хүүхдээс анги тохижуулах 40 мянган төгрөг, мөн дүүргийн 127-р цэцэрлэгийн 2 настай бүлэг анги тохижилтын мөнгө 40 мянган төгрөг, Дарханы 1-р цэцэрлэгийн ой болно гээд хүүхдүүдээс 45 мянган төгрөг, Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн сургууль анги хөгжүүлэх 25 мянган төгрөгийг эцэг эхчүүдээс шаардсан байна. Төмөр замын дээд сургуулийн дэд захирал Д оюутнуудаас хахууль авч, оюутнуудыг дарамталдаг тухай санал бүртгэгдсэн байна. Булган аймгийн Булган сумын сургуулийн биеийн тамирын талбай дээр цэцэрлэг барихаар барилгын ажил эхүүлсэн. Багш нар эсэргүйцсэн ч гүйцэтгэгч байгууллага нь: "Яам руу чинь хэлж ажилгүй болгоно шүү" гэсэн хариултыг өгчээ. Энэ мэт боловсролын салбарын шүүмжлэл их байгаа аж.
Эрүүл мэндийн салбарын хувьд эмнэлэгт түргэний дуудлага өгсөн ч их уддаг. Зарим дүүргийн эмнэлгүүд жижүүр эмч байхгүй гэж хариулж байх юм. Хувийн эмнэлгүүдийг цэгцлэх, эмнэлгүүд хүн үзэхдээ утсаар захиалга авч байгаа нь чирэгдэлтэй. Нэг бол утсаа авдаггүй. Нэг бол хэдэн хоногийн дараах очерыг өгч байна гэжээ.