logo
Оросын цэргийн ажиглагчид АНУ-ын нутаг дэвсгэр дээгүүр ниснэ

Оросын цэргийн ажиглагчид АНУ-ын нутаг дэвсгэр дээгүүр ниснэ

2012/11/26
Нээлттэй тэнгэр хэлэлцээрийн дагуу оросын цэргийн сургагчид АНУ-ын нутаг дэвсгэр дээгүүр ажиглалтын нислэг үйлдэх болно гэж ОУ-ын БХЯ мэдээлсэн байна. Энэ онгоцонд олон улсын хэлэлцээрүүдээр хүлээн зөвшөөрөгдсөн ажиглалтын систем болон аппаратуудыг байрлуулсан байна. Цэргийн бааз, аж үйлдвэрийн цогцолборууд, суурин газрууд, тээврийн дэд бүтцийг агаараас үнэлэх зорилтыг мэргэжилтнүүд өмнөө тавьсан байна. Нээлттэй тэнгэрийн гэрээнд 34 улс гарын үсэг зурсан бөгөөд зэвсэглэлд хяналт тавих хэлэлцээрийн горимыг хэрхэн мөрдөж байгааг шалгах болон цэргийн салбар дахь итгэлцэлийг бэхжүүлэх, хямралыг арилгах боломжийг нэмэгдүүлэх зэрэг нь тэдний зорилго юм. Ажиглах нислэгийг АНУ, Канад, Европын улсууд, ОУ-ын нутаг дэвсгэр дээгүүр үйлддэг юм. Цаашид “нээлттэй тэнгэр” горимыг хамтын ажиллагааны шинэ салбарууд тэр дундаа хүрээлэн байгаа орчныг хамгаалах ажилд ашиглах боломжийг авч үзэж байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш