logo
Кабулд олон нийтийг хамарсан зодоон боллоо

Кабулд олон нийтийг хамарсан зодоон боллоо

2012/11/26
Афганистаны төр засаг нийслэлийн гол гол их дээд сургуулиудыг 10 хоногоор хаасан байна. Кабулын Улсын их сургууль дээр оюутнуудын олныг хамарсан зодоон болсны дараа ийм шийдвэр гаргасан байна. Бямба гаригт энэ их сургуулийн дотуур байранд шашны баяраа тэмдэглэж байсан шиит шашинтнууд, суннит шашинтнуудтай зодолдсон ажээ. Зодооны үеэр гинж, чулуу, жад хэрэглэжээ. Энэ эмх замбараагүй байдал гурван цаг гаруй үргэлжилсэн ба нэг хүн амь насаа алдаж, 28 хүн шархадсан гэж орон нутгийн хэвлэлээр мэдээлж байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш