Хүйтэн усанд угаасан хувцас агшдаг болов уу?
Халуун усанд илүү их агшдаг уу?
Хувцасыг хэдэн удаа угаахад будаг нь гарч дуусдаг юм бол?
Ноосон эдлэл, хувцсыг норгоход ус чийг нь зөвхөн уртыг нь биш мөн эзлэхүүнийг ч өөрчилдөг. Ээрээгүй олс, жинсэн эдлэлийг сунахад тэсвэртэй болгохын тулд утаслагт нь олс, өөрөөр хэлбэл нэгэн төрлийн нэхээсийг хийсэн байдаг.
Даавуу нороход доторх ноосон утаслаг нь тэлнэ. Ингэж тэлэх үедээ олсны хоорондох зайнд нөлөөлж багасахад хүргэдэг. Үнэндээ даавуу нороход утаслаг нь тэлсэн учраас бага зэрэг уртсах ёстой боловч олсны хоорондох деформацийн татах хүч илүү их учраас даавуу хэмжээнээсээ илүү багасдаг.
Даавууг угаасны дараа хатахад тэлсэн утаслагууд хэвэндээ орно. Гэвч даавуу урьдынхаа хэлбэрт орохгүй үлдэх нь цөөнгүй. Ус, өндөр температур, үрэлт нухалт, саван бүгд нийлээд утаслагт нөлөөлөн агшихад хүргэдэг. Даавуун эдлэлийг хэдэн удаа угаасны дараа тогтсон хэмжээнд хүрэх бөгөөд цаашид хэчнээн угаасан ч ахин агшдаггүй.
Эдлэл агших нь хэмжээ, бүрэлдэхүүн, хэрэглэсэн байдал, атираас, хэр их удсан зэргээс шалтгаална. Заримдаа эдлэлийг хувцас болгон оёхоос өмнө тусгай агших туршилтыг хийж өгдөг. Ийм нөхцөлд хувцас зууны нэг хувь агшдаг.
Авсан жинсэн өмдөө итгэлтэй өмсөхийн тулд шуумгийг нь тайрахаас өмнө савантай усанд хүчтэй нухаж угаагаад, дараа нь хүйтэн усанд хэсэг байлган, угаалгын машинд хатааж, энэ үйлдлээ хэд хэдэн удаа давтах хэрэгтэй. Ингэж угаасан хувцас агшиж хэлбэрээ өөрчлөхгүй.
/Бизнесийн мэдээ/