logo
“Анод банк”-ны удирдлагуудыг шүүнэ

“Анод банк”-ны удирдлагуудыг шүүнэ

2012/11/26
Чанаргүй хувьцаа гарган 1200 гаруй хувьцаа эзэмшигчдээ хохироосон “Анод” банкны эзэд, төрийн өндөр албан тушаалтнуудад холбогдох хэргийг өнөөдөр 09 цагт Баянзүрх дүүргийн шүүхийн эрүүгийн танхимд шүүн хэлэлцэхээр хурлын тов гарчээ. Уг хэргийг тус дүүргийн шүүхийн ерөнхий шүүгч н.Баатар нар шүүж, улсын яллагчаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Хишигжаргал оролцох аж.  Харин шүүгдэгчээр “Анод” банкны гүйцэтгэх захирал асан Л.Уламбаяр, ТУЗ-ын дарга Э.Гүр-Аранз, гишүүн Н.Даваа, Н.Энхтөр, Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Б.Энххуяг, СЗХ-ны дарга Д.Баярсайхан, “Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаяр, “Стардевелопмент” компанийн захирал Э.Цэрэндаш (Э.Гүр-Аранзын төрсөн дүү), “Шивээговь флюрит” компанийн захирал Д.Ганзориг (Д.Энхтөрийн төрсөн дүү), “Гүн төгөл” ХХК-ийн захирал Э.Оюунгэрэл (Э.Гүр-Аранзын төрсөн дүү) нарын 17 хүн өмгөөлөгчдийн хамт оролцоно.
Тэдэнд  ЭХ-ийн ТА-ийн 148 дугаар зүйлийн 148.4 “Бусдаас их хэмжээний мөнгө залилан авч, хувьдаа ашигласан”, 150 дугаар зүйлийн 150.3 “Банкны эд хөрөнгийг завшсан”, 156 дугаар зvйлийн 156.3 “Банкны хууль тогтоомжийг зөрчсөн” гэсэн зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдээд байгаа.  Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар тус хурал энэ удаа өмгөөлөгчдийн гаргасан хүсэлтийн дагуу хойшлогдох бололтой. Бид хурлын мэдээллийг цаг тухайд нь хүргэх болно.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш