-Тэрбээр 369.000.000 төгрөгийн үнэ бүхий, матрын арьсан оосортой, бриллиантан шигтгээтэй, 18 каратын алтан цаг хулгайлсан аж-
Сүхбаатар дүүргийн VIII хороонд байрлах “Централ тавер”-ийн “Монт Блэк” дэлгүүрээс энэ сарын 25- ны 15.30 цагийн орчимд “Өндөр үнэтэй бугуйн цаг алдагдлаа” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.
Мэдээллийн дагуу Нийслэлийн цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газар, Шүүх шинжилгээний хүрээлэн, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн албан хаагчдын бүрэлдэхүүн хэргийн газрыг шалгажээ.
Шалгах явцад, Швейцарь улсад үйлдвэрлэсэн, 369 сая төгрөгийн үнэ бүхий, матрын арьсан оосортой, бриллиантан шигтгээтэй, 18 каратын алтан цаг алдагдсан болохыг тогтоосон байна. Хэргийн мөрөөр сэжигтнийг шуурхай эрэн сурвалжлах эрлийн баг ажиллаж зургаан цагийн дотор үнэт эдлэлийг хулгайлсан хүнийг саатуулсан аж.
Сэжигтнийг энэ сарын 25-ны 21.00 цагийн орчимд баривчилжээ. Эл хэргийг Баянзүрх дүүргийн XVIII хорооны иргэн 39 настай М гэгч үйлдсэн байна. Цагдаагийнхан гэмт этгээдийг баривчлан саатуулан шалгаж, тухайн аж ахуйн нэгжийг хохиролгүй болгов.
Цагдаагийн байгууллагаас иргэд, аж ахуйн нэгжийн удирдлагуудад анхааруулахад, дохиолол хяналтын систем, нягтаршил сайтай гадна болон дотоод камерын хяналт, гэрэлтүүлгийг шийдвэрлэхэд тоноглосон байхад гарсан гэмт хэргийг шуурхай илрүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой аж.
А.Лхагва