logo
 Дэлхийд зартай залилагч “Банпу” компани “Хүннү коул”-ыг залгиж Цант-уул, Үнст, Хар тойром, Алтай нүүрс зэрэг орд харийхны гарт орлоо

Дэлхийд зартай залилагч “Банпу” компани “Хүннү коул”-ыг залгиж Цант-уул, Үнст, Хар тойром, Алтай нүүрс зэрэг орд харийхны гарт орлоо

2012/11/26
“Хүннү коул” компани нь уул уурхайн салбарт гэнэт хүч түрэн орж ирж, мөнгөөр эрх мэдлээ тогтоож эхлээд байсан. Гэтэл үүний ард гадны мөнгө хүүлэгчид байсан аж. Тайландын "Банпу" /Banpu/ гэгч компани. Олон улсад нэр хүнд муутай, өр шир, торгууль шийтгэлтэйгээрээ  зартай. Гэтэл тус компани Монголд буянтны дүрээр заларч, "Хүннү коул" компанийг 100 хувь өөрийн болгоод амжсан байх юм.  "Хүннү коул" нь компани нь Говь-Алтайд “Алтай нүүрс” төслийг хэрэгжүүлж, Рио Тинто группийн эзэмшлийн хувьцааны 70 хувийг  худалдан авах гэрээ байгуулж, 23 сая ам.долларыг бэлэн мөнгөөр, 17 сая ам.долларыг дараа төлөхөөр болсон байдаг. Говь-Алтай аймгийн Бургастайн хилийн боомтоос 250 км зайд орших “Алтай нүүрс” орд нь Хятадын төмөр замаас 550 км зайд оршдог байна. Төслийг хэрэгжүүлэгчид 46,212 га талбайд хайгуул хийх зургаа, 202 га-д олборлолт явуулах дөрвөн лиценз эзэмшдэг. Төслийн хүрээнд 250-500 сая тонн метр нүүрс олборлохоор тооцоолж байсан. Хайгуулын урьдчилсан шинжилгээгээр тус ордын коксжих нүүрсний чанарын үзүүлэлт дэлхийн бусад орны коксжих нүүрснийхтэй адил шинж чанартай байгааг тогтоосон байдаг.  “Хүннү коул” компани стратегийн түнш “Банпу” компанитай хамтран  нүүрсний олборлолтыг өргөжүүлж, нүүрсний үйлдвэрлэлийг энэ ондоо багтаан эхлүүлэхээр төлөвлөж байсан.  Харин одоо энэ орд гадны луйварчдын гарт оржээ.
“Хүннү коул”-ын дараагийн том эзэмшил орд бол Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь “Хар тойром” зэрэг ойролцоох ордын лицензүүд юм. Тус компанийн хариуцсан “Цант-Уул” нүүрсний төслийн хайгуулын талбайд коксжих нүүрсний их хэмжээний нөөц илэрсэн тухай уул уурхайнхан нэг хэсэгтээ л шуугиж байсан. Тус ордын нүүрсний чанар нь Тавантолгойн ордынхтой дүйцэхүйц чанарлаг гэсэн дүгнэлт ч гараад амжсан. Австрали улсад төвтэй “Хүннү коул”  компани нь Монголын өмнөд болон зүүн аймгийн нутгийг хамарсан эрчим хүч, коксжих нүүрсний 14 төслийг хэрэгжүүлж байсан.
 “Хүннү коул”-ынхан “Австралийн Хөрөнгийн биржид хувьцаагаа гаргаж, Тайландын нүүрсний магнат “Банпу Лимитед” нь охин компаниа Монголын өмнийн говийн нүүрсний бизнест оруулахаар ажил хэргээ эхлүүлжээ, “Банпу Коал” компани “Хүннү Коул”-ыг худалдан авч буй тухай мэдээлэл нь Монголын төдийгүй, бүс нутгийн нүүрсний зах зээлд оны хэмээн тодотгож болохуйц том хэмжээний арилжаа мөн” ч  гэж тухайн үедээ хөрөнгө оруулагчаа магтаж байсан. Гэтэл харамсалтай нь нүүрэндээ баг зүүсэн хитмэнүүд ийнхүү дээр дурьдагдсан нүүрсний ордуудыг өөрийн болгож, гэнэн итгэмтгий “Хүннү коул”-ыг элгээр нь хэвтүүлж монголын хэдэн зуун тэрбумаар тоологдох баялаг гадны луйварчдын гарт оржээ. Энэ мэтчлэн бүтэлгүй уул уурхайн компаниудаас болж монголын баялаг гадагшаа урссаар байх уу.
А,Номин
www.secret.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш