logo
Д.Арвинг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцжээ

Д.Арвинг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцжээ

2012/11/27

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 49 дүгээр зүйлийн 49.3 дахь хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг тус тус үндэслэн УИХ-ын сонгуулийн 22 дугаар тойрог буюу Баянзүрх дүүрэгт дахин санал хураалтыг энэ сарын 21-нд явуулсан билээ.

Дахин санал хураалтад 44923 сонгогчийн буюу 43,1 хувийн санал авсан нэр дэвшигч Дашжамцын Арвинг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай тогтоолыг өнөөдөр СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн УИХ-д өргөн мэдүүллээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш