АНУ-ын талархлын баярын дараах өдөр буюу “Хар баасан гараг” өнгөрөгч баасан гарагт боллоо. Эл өдөр томоохон дэлгүүрүүд зул сарын баярт зориулан бүх бараа бүтээгдэхүүнийхээ үнийг 80-аас дээш хувиар хямдруулдаг уламжлалтай юм.
Энэ жилийн уг үйл ажиллагаанд нийт 247 сая хүн худалдааны төвүүд болон онлайн дэлгүүрүүдээр үйлчлүүлсэн нь “Хар баасан гараг” -ын түүхэн дэх дээд амжилтыг эвдсэн байна. Энэ үзүүлэлт нь өмнөх жилийн 226 сая худалдан авагч үйлчлүүлснээс 9%-иар өссөн явдал юм хэмээн Үндэсний Худалдааны холбоо мэдэгдсэн байна.
Нэг үйлчлүүлэгч дунджаар 423 ам.долларын худалдан авалт хийсэн (2011 онд 398 ам.доллар) бөгөөд үйлчилсэн худалдааны төвүүд нийт 59,1 тэрбум ам.долларыг (2011 онд 52,4 тэрбум ам.доллар) дөрвөн хоногийн дотор олсон байна.
Б.Сондор