Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Японы Токио хотын зархиргааны Харилцан ойлголцлын Санамж бичигт бичигт Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Токио хотын захиргааны Барилгын газрын дарга Коичи Мурао нар өнөөдөр гарын үсэг зурав.
Санамж бичигт гарын үсэг зурсны дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхийлөгч Япон улсад айлчлах үеэрээ дэлхий нийтэд Прежевальскийн адуу хэмээн алдаршсан монгол тахь бэлэглэхээр ярилцсан юм. Тэр дагуу бид өнөөдөр Токио хотын захиргаа болон “Тахь хамгаалах сан”-тай санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичигт тусгасан ёсоор нэг эр, гурван эм тахийг Токио хотын захиргаа “Тама” амьтны хүрээлэнд нийлүүлнэ. Энэ арга хэмжээнд Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө санаа тавьдаг олон хүний хүчин зүтгэл шингэсэн бөгөөд өнөөдрийн гарын үсэг зурах ёслолд Япон Улсаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизу гуай оролцож байна. Ёслол маань Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн өмнөхөн тохиож байна. Урьд нь монголчуудын тухай япон хүүхдүүд цагаан морь унасан Сүх хүүгийн үлгэрээр юм уу морин хуураар төсөөлж байсан бол одоо амьтны хүрээлэнд очсон япончууд, тэнд зочилсон гадаадынхан монголын тухай, Сүх хүүгийн цагаан морины дээд өвгийг мэдэх болно. Тэгэхээр хоёр орны харилцааг олон өнгөтэй, гүн гүнзгий утга учиртай болгож буй төсөл хэрэгжиж эхэлж байна. Цаашид хоёр орны харилцаа улам өргөжин хөгжинө гэдэгт итгэж байна” гэлээ.
Дэлхийн ховордсон ан амьтан, түүний дотор зэрлэг адуу тахийг хамгаалах зорилгоор Токио хотын захиргаанд Монголоос тахь бэлэглэж байгаа юм.