Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн соёрхол хүртээх тухай зарлиг гарган гарамгай бүтээлүүдээрээ дэлхийн утга зохиолын санд дорнын сэтгэлгээ, сонгодог бичгийн хэл найруулгаар сувдан сондор адил үгсийн цоморлиг нээж, үндэсний яруу найргийг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан Цогдоржийн Бавуудорж, Математикийн шинжлэх ухааны тооцон бодох математик, оновчлолын онолын салбарт шинэ чиглэл, хандлагыг үүсгэн хөгжүүлсэн “Ньютон төрлийн аргууд, хэрэглээ”, “Парето оновчлол, тоглоомын онол ба тэнцвэрийн онол”, “Тооцон бодох физикийн шинэ аргууд, хэрэглээ” болон “Квазигүдгэр программчлал, түүний хэрэглээ” хэмээх цогц бүтээл туурвин, дэлхий дахинд оюуны өндөр өглөг өргөж, эх орныхоо нэрийг дуурсгасан Тугалын Жанлав, Рэнцэнгийн Энхбат, Чинчулууны Алтаннар, Очбадрахын Чулуунбаатар нарт 2012 оны Төрийн соёрхол хүртээж, баяр хүргэлээ.
Ерөнхийлөгч төрийн соёрхол хүртэгсдэд баяр хүргэж хэлэхдээ “Өнөөдөр Монголчууд бид бүгд найрамдах улсаа тунхагласан өдөр. Юуны өмнө энэ өдрийн мэндийг нийт иргэддээ хүргэе.
Монголын түүх бол агуу, түүнийг бүтээдэг ард түмэн бас агуу агаад уужим сэтгэлтэй, хэмжээлшгүй оюун ухаантай хүмүүс юм. Мөн Монгол орны маань байгалийн гоо сайхан гайхамшигтай. Энэ бүхнийг тэр энд хүргэж дүрсэлнэ гэдэг өөрөө агуу зүйл. Төрийн соёрхлыг улс тунхагласны ойгоор гарамгай бүтээлд олгодог уламжлалтай.
Өнөөдөр энэ төрийн соёрхлыг хүртэж буй Бавуудорж маань “Монголын их амар амгалан”, “Дорно” бүлэг шүлэг, “Агай” найраглал, “Хүннү туульс”, “Хүрэл чоно” зэрэг бүтээлээрээ Монголчуудын оюун санаа, сэтгэлгээний гүн гүнзгий байдлыг гаргаж чадсан юм. Эдгээр гайхамшигтай бүтээлээрээ дорнын ард түмэн ийм агуу уянгалаг, гүн гүнзгий яруу сэтгэхүйтэй шүү гэдгийг харуулснаараа Бавуудорж онцгой ялгардаг гэдгийг хэлье.
Мөн математикийн шинжлэх ухааны салбарт олон жил хүч оюунаа сорьж буй эрдэмтэд маань өнөөдөр бас Төрийн соёрхол хүртэж байна. Ийнхүү төр соёрхол хүртээж буй нь Монгол Улс суурь шинжлэх ухаанд гарсан шинэ нээлтүүдийг үнэлдгийг харуулж байгаа юм. Ер нь суурь шинжлэх ухаанд гарч буй бүтээл, нээлтүүдийг Монгол Улс цаашид үнэлэх болно гэдгийг тэмдэглэн хэлье.
Ингээд суурь шинжлэх ухааныг хөгжүүлэхэд болон энэхүү нээлтэд олон жил үр бүтээл, хүч хөдөлмөрөө зориулсан эрдэмтдэдээ баяр хүргэе.
Монгол хүний оюун ухааны эн гэдэг дэлхийн дэвжээнд өрсөлдөх чадвартай гэдгийг та бүхэн харуулсан түүхэн үйл явдал өнөөдөр тохиож байна хэмээн бодож байна. Бүгдэд нь дахин баяр хүргэе” гэв.
Монголын их амар амгалан
Мордож буй улаан дээлтэй өвгөн
Монголын их амар амгалан
Морины хөлөөс чөдөр уйдаж
Шөнийн талд гуних
Монголын их амар амгалан
Модон тэрэгний хөх дугуй
Шинэ өвсний солонго гишгэх
Монголын их амар амгалан
Молор саран
Монголын их амар амгалан
Өндөр цагаан үүлс
Монголын их амар амгалан
Гэсэр жангарын шарласан хуудас
Монголын их амар амгалан
Гол мөрөн урсах
Монголын их амар амгалан
Гоолингоо
Монголын их амар амгалан
Эрдэнийн сормуусаа униарт дүрж
Адуу унтах
Монголын их амар амгалан
Эр хүн ятгатай дуулах
Монголын их амар амгалан
Алтай хангай
Монголын их амар амгалан
Арван тавны саран
Монголын их амар амгалан
Гучин гурван говь
Монголын их амар амгалан
Гучин гуравтай харцуул
Монголын их амар амгалан
Ганга агийн торгон суунаг
Монголын их амар амгалан
Ганган харцтай бүсгүйчүүд
Монголын их амар амгалан
Жаргаж гуних
Монголын их амар амгалан
Зангирсан нулимс дотогшоо урсах
Монголын их амар амгалан
Хөх хөх аргалын дөл
Монголын их амар амгалан
Хөсөг нүүдэл
Монголын их амар амгалан
Тооноор туссан наран дотор
Хүү мөлхөх
Монголын их амар амгалан
Тогоонтөмөр хаан
Монголын их амар амгалан
Амар болоочийг ачсан
Цагаан тэмээ
Монголын их амар амгалан
Анирхан талын бүүвэй
Монголын их амар амгалан
Буурин дээр нялх ногоо цухуйх
Монголын их амар амгалан
Бурханы мэлмий
Монголын их амар амгалан
Богд шиг миний залбирсан
Наран, саран
Тэнгэрийн их амар амгалан
Болор биеийг минь нууцлах
Газар шороо
Дорнын их амар амгалан
Ижийгээр минь бүүвэй аялуулж
Эцгээр минь үнэг эсгүүлсэн
Дэрлээд нойрсох
Миний хатан өвөр
Монголын их амар амгалан
Дэргэдээ дуудаж толгойгоо түшүүлэх
Миний хаан үр
Монголын их амар амгалан
http://www.president.mn/