logo
Зэвсэглэсэн дээрэмчний талаар мэдээлэл өгвөл 70 мянган ам.доллар өгнө

Зэвсэглэсэн дээрэмчний талаар мэдээлэл өгвөл 70 мянган ам.доллар өгнө

2012/11/27
АНУ-ын Холбооны Мөрдөх Товчоо АК-47 байлдааны буугаар зэвсэглэсэн этгээдийг эрэн сурвалжилж, анхааруулга гаргаад байна. АК-гаар зэвсэглэсэн түүнийг цуврал банкны дээрмийн хэрэгт сэжиглэгээд байгаа юм. Тэрээр хамгийн сүүлд өнгөрсөн лхагва гарагт АНУ-ын баруун хойно оршдог Айдахо мужийн Рексбург хотын Кредит Юнион нэртэй банкийг дээрэмджээ. Дээрэмчин хүн цөөтэй үеэр банк руу шууд орж ирэн сүрдүүлж байгаад мөнгө аваад зугтжээ. Холбооны Мөрдөх Товчооны мэдээлж байгаагаар түүний энэ дээрэм нь түүний анхных биш. Тэрээр Калфорни мужийн 2 банк, Вашингтон мужийн 1 банкийг тус тус дээрмдсэн байж болзошгүй юм байна. Учир нь өнгөрсөн 2 болон 7 сард АК-гаар зэвсэглэсэн түүнтэй төстэй этгээд Калфорни болон Вашингтон мужид банк дээрэмдсэн хэрэг гарчээ. АК-47-той дээрэмчин авсан этгээд Калифорни дахь эхний банкаа дээрэмчихээд түүнийг саатуулах гэсэн цагдаагийн албан хаагчийг буудаж шархдуулаад зугтжээ. Айдахо мужийн Рексбург хотын банкийг дээрэмдэхдээ үйлчлүүлэгчид болон банкны ажилчдыг мөнгө хадгалдаг том сэйфенд хорьж түгжиж байгаад мөнгийг касснаас аван зугтжээ. Хэн нэгэн гэмтэж бэртээгүй.   Дээрэмчин нь цагаан арьстай, 25-40 насных, ойролцоогоор 178 см өндөртэй. Холбооны Мөрдөх Товчоо түүнийг үзсэн харсан, эсвэл түүнийг хайж олоход чиг гаргаж өгсөн хүнд 50 мянган доллар өгөхөөр гэж амлаад байгаа. Харин Айдахо мужийн Рексбург хотын дээрэмдүүлсэн банк нэмэлт 20 мянган доллар амлаад байна. Нийт 70 мянган доллар амлаад байна. Холбооны Мөрдөх Товчооны анхааруулснаар иргэд түүнийг саатуулах гэж оролдох эсвэл эсэргүүцэл үзүүлэх хэрэгггүй. Тэрээр таны амь насанд халдахад бэлэн аюултай этгээд гэж анхааруулаад байна.   
Shuum.mn
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш