logo
Экс дарга нарыг энэ сарын 28-нд шүүнэ

Экс дарга нарыг энэ сарын 28-нд шүүнэ

2012/11/27
Долдугаар сарын 1-ний хэрэгт буруутгагдан шүүхээс ял сонссон цагдаагийн удирдлагууд Дээд шүүхээс “тусламж” хүсч буй. Тэд давж заалдах хүсэлтээ шүүхэд хүргүүлснээс хойш сар гаруй хугацааг өнгөрүүлжээ.

Эх сурвалжийн мэдээллээр тэдний хэргийг энэ сарын 28-нд Улсын Дээд шүүхэд хэлэлцэх гэнэ. Энэ талаар экс удирдлагын ар гэрийнхнээс тодруулахад “Интернэтээс л шүүх хурал болно гэсэн мэдээлэл олж харсан. Өөр мэдэх зүйл алга” гэв.

Цагдаагийн экс удирдлагууд анхан шатны шүүхээс 2.6-3.3 жилийн хорих ял сонссон юм. Улмаар ялын тогтоолоо авсан даруйдаа хуулийн дагуу давж заалдах шатны шүүхэд хүсэлтээ Нийслэлийн шүүхэд уламжилсан. Гэсэн ч шүүхээс тэдний хэргийг хянаж улмаар анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээж экс дарга нарыг гонсойлгосон билээ.

Хэдийгээр хуулийн дагуу эрхээ хасуулж, хорих байранд хоног төөрүүлж буй ч экс дарга нарт эмнэлгийн тусламж үзүүлж байгаа аж. Бидэнд олдсон мэдээллээр Ч.Амарболд, Ш.Батсүх, О.Зоригт нарын бие нэг үеэ бодвол дээрдэж эхэлжээ.

Б.Чанцал

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш