logo
Афганистанд АНУ- ын тодорхой хэдэн тооны цэргийнхэн үлдэх нь тодорхойгүй байна

Афганистанд АНУ- ын тодорхой хэдэн тооны цэргийнхэн үлдэх нь тодорхойгүй байна

2012/11/28
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама 2014 онд НАТО-гийн эвсэлийн цэрэг гарч явахад Афганистанд АНУ- ын тодорхой хэдэн тооны цэргийнхэн үлдэх тухай шийдвэрийг хараахан гаргаагүй байна. Энэ тухай Вашингтонд Цагаан Ордны төлөөлөгч хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ. Түүний ярьснаар, Засаг захиргаа Афганистанд үлдэх америкийн цэргийн албан хаагчдын тухай Пентагоны санал дээр дүн шинжилгээ хийсээр байгаа аж. Карни тэмдэглэхдээ, америкийн цэргийн тоо хязгаарлагдмал байна гэв. Тэдний үйл ажиллагаа нь терроризмын эсрэг ажиллагаанууд болон афганы цэргийнхний бэлтгэлд чиглэгдсэн байх аж. Өмнө нь Афганистанд 2014 оноос хойш америкийн 10 мянга орчим цэргийн албан хаагчид байлгахаар АНУ төлөвлөж байгаа тухай уламжилж байв.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш