Ойрын долоо хоногт сибирийн олонхи бүс нутагт ер бусын хахир хүйтэн болно. 11-р сарын сүүлч, 12-р сарын эхээр Сибирийн үлэмж хэсэгт хоногийн дундаж температур Цельсийн шаталбараар хэвийн хэр хэмжээнээс барагцаалбал 10 хэмэээр хэтрэнэ. Арктикийн хүйтэн агаар Сибирийн өмнөд хэсэгт нэвтрэх учир эрс хүйтрэнэ гэж цаг уур судлаачид тайлбарлан хэллээ. Түүнчлэн хахир хүйтэн Баруун,Төв Сибирийн өмнөд бүс нутагт цасан шуургыг солих юм.Одоо ч гэсэн баруун Сибирийн өмнөд нутагт шөнө 20 хэм хүйтэн байна. Зүүн Сибирийн төв, хойд нутагт ч 38-43 хэм хүйтэн болох юм.