logo
Ерөнхийлөгч   Ц.Элбэгдоржийн эрэлд

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн эрэлд

2012/11/28
Монгол улсын Ерөнхийлөгч маань үе үе гэнэт алга болдог моодыг дэлгэрүүлээд удаж байгаа. Сүүлийн хоёр  гурав хоног Улсын маань Ерөнхийлөгч олдохоо больсон мэдээ байна. УИХ-ын гишүүд ч үүдийг нь өдөржингөө сахиад  түүнтэй уулзаж чадахгүй байна. Өнөөдөр гэхэд тэрбээр анд явсан сураг гарчээ. Хэдхэн хоногийн өмнө Дорнод аймгийн Сэргэлэн суманд бас л учир битүүлэг шалтгаанаар гурав дөрөв хоног алга болсон. Харин одоо  хэнээс юуны учир зугтаагаад байгааг хэн ч гадарлаж чадахгүй байгаа уг эрэл сургийг Тамгын газрынхан тайлж ядаж байгааг эх сурвалж хэллээ. Аз болоход өнөөдөр л өргөөндөө морилж байгаа сураг гарлаа.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш