logo
Залуучууд хүний эрхийг улс төрийн зорилгоор зөрчиж байгаатай хатуу тэмцэнэ

Залуучууд хүний эрхийг улс төрийн зорилгоор зөрчиж байгаатай хатуу тэмцэнэ

2012/11/28
“Шударга ёсны хувьсгалт” Үндэсний нэгдсэн оюутны холбоо нь Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөө, шударга ёс, эв нэгдэл, үндэсний язгуур эрх ашгийг эрхэмлэн дээдэлж, улс орондоо хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоон байгуулахад оюутан залуусын хүсэл эрмэлзлэл, зорилгод тулгуурласан оролцоог хангах зорилгоо болгон ажиллаж байна.
Бид 5000 гаруй гишүүд дэмжигчидийнхээ сайн дурын үндсэн дээр нийгэмд хандсан олон талд үйл ажиллагаануудыг тогтмол зохион байгуулдаг билээ. Энэ удаад бид Ардчилсан нийгэмд шилжин орсноос хойш анх удаагаа Монгол Улс хүний эрхийг улс төрийн зорилгоор бүдүүлэгээр зөрчиж байгаатай хатуу тэмцэж байна. Үүний хүрээнд “Ард түмний Ерөнхийлөгчөө аваръя” хөдөлгөөнийг өрнүүлээд 4 сар болж байна. Аянд одоогоор 100.000 гаруй иргэд нэгдэн ороод байна. Гэсэн ч Монгол Улсын шүүх, прокурорын байгууллагууд удаа дараа Н.Энхбаяр даргын шүүх хурлыг улс төрийн илт нөлөөтэйгээр зохион байгууллаа. Энэ удаа ч мөн адил шүүх хурлыг 7 хонгийн өмнө шүүгдэгчийн өмгөөлөгч болон олон нийтэд мэдэгдэнэ гэсэн заалтыг зөрчин орон нутгийн сонгуультай давхцуулан зарласан байна. Тиймээс бид аянд нэгдсэн иргэдийн гарын үсгийг 5 хуваан Ерөнхийлөгч, Ерөнхий Прокурор, дээд шүүхийн Ерөнхий зөвлөл, Сүхбаатар дүүргийн шүүх, НҮБ-ын хүний эрхийн хороо зэрэг байгууллагуудад илгээж энэ удаагийн шүүх хуралд улс төрийн нөлөө үзээлэхгүй байхыг хүсэж байна. Гарын үсгийг гардуулах ажил 11-р сарын 28, 29 –ны өдрүүдэд үргэлжилнэ.   Дэлгэрэнгүй мэдээллийг: 95792012,96592012,98792012,89182012  аваарай.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш